ИТАЛИ УЛСЫН НАС БАРАЛТЫН ТОО 800 ДӨХЛӨӨ.

2020-03-22  

Итали улсад өчигдөр 24 цагийн дотор нас баралтын тоо 800-д дөхөж өдөрт нас барсан хүний тоо дээд цэгтээ хүрлээ. 

Нийт 793 хүн нас барсан бөгөөд өдөрт бүртгэгдсэн хамгийн их тоо болоод байна. Ингэснээр нийт нас баралтын тоо 4825 боллоо гэж тус улсын хэвлэл мэдээлэл мэдээллээ.

Харин нийт халдвар авсан хүний тоо 47,021 байснаас 53,578 болж 13,9 хувиар өссөн байна. 

Итали улс нь өнгөрсөн пүрэв гараг нас барсан хүний тоогоор БНХАУ-г давсан бол сүүлийн хоёр хоногт нийт 1420 хүн нас бараад байна. 

Хамгийн их халдвар авсан газар болох хойд хэсгийн Ломбарди хотод байдал маш хүнд байна. Нас барсан хүний тоо 3,095-д хүрч  25,515 хүн халдвар аваад байна. 

Тус улсын 60 сая иргэд 3-р сарын 12-с эхлэн гэр гэртээ карентинд орсон бөгөөд улс даяар олон нийтийн арга хэмжээ болон үйлчилгээний газруудыг хаасан юм.

Өнгөрсөн хагас сайн өдөр цагдаа нар олон нийтийн газраар зөвшөөрлийн бичиггүй явж байсан хүмүүсийг илрүүлэн гэрт нь хариулсан байна. 

Э.СУВДАА

 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?