Дэлхий даяар тархаад буй шинэ коронавирусын халдвар урлаг соёлын зүтгэлтнүүдийг тойрсонгүй. Тухайлбал Испанийн дуурийн дуучин Пласидо Доминго шинэ коронавирусний халдвар авсан байна. Одоогоор П.Домингогийн биеийн байдал тогтвортой байгаа юм байна. Тэрээр өөрийн албан ёсны цахим хуудсаараа дамжуулан "Би иргэний үүргээ ухамсарлаж, халдвар авсан тухайгаа та бүхэнд мэдээлж байна. Манай гэр бүлийнхэн ч мөн өөрсдийгөө тусгаарласан, Та бүхэн гараа сайн угааж эрх баригчдын зүгээс гаргасан тогтоол шийдвэр, уриалгыг дагаж мөрдөхийг хүсэж байна" хэмээлээ.
Э.Сувдаа