ТАРИАЛАНЧДАД 5000 ТОНН УЛААНБУУДАЙН ҮР ОЛГОНО

2016-05-04  

Тариаланчдад таван мянган тонн улаанбуудайн үр олгоно Энэ жил улсын хэмжээнд 322.9 мянган га-д үр тариа, үүнээс 301.5 мянган га-д улаанбуудай тариалж, 328.0 мянган га-д чанар сайтай уринш боловсруулж бэлтгэн 386.3 мянган тонн ургац хураан авахаар төлөвлөжээ. Ийм хэмжээний ургац авахад 48 мянган тонн буудайн үр шаардлагатай байгаагаас 35.5 мянган тонныг дотооддоо бүрдүүлсэн байна. Үүнд улсын нөөцийн салбарт байгаа үр багтаж байгаа юм. Өнгөрсөн онд цаг уурын тааламжгүй нөхцөл байдлаас болж тариаланчид ургац алдаж улмаар энэ хаврын тариалалтад хүрэлцэхүйц үр нөөцөлж чадаагүй юм. Тариалан эрхлэгчдэд 14 мянган тонн үрийн буудай импортлох зөвшөөрөл олгосон ч санхүүгийн хүндрэлтэй байдлаас болж хоёр мянган тонн үрийг оруулахаар болжээ. Харин “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-тай гэрээ байгуулсан хоёр аж ахуй нэгж, нийт зургаан мянган тонн үрийг оруулж ирэхээс өнөөдрийн байдлаар хоёр мянган тонн үрийг оруулж иржээ. Иймд ОБЕГ-ын улсын нөөцийн салбарт хадгалагдаж байгаа таван мянган тонн улаанбуудайн үрийг тариаланчдад олгож, шаардлагатай байгаа буудайн үрийг бүрдүүлэхээр болжээ. Уг асуудлыг ХХАА-н сайд Р.Бурмаагийн өргөн мэдүүлснээр, Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн байна. 

 

 

Эх сурвалж : ХХААЯ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙГ 6 САРААР ЧӨЛӨӨЛСӨН ШИЙДВЭР ЗӨВ ҮҮ?