ЭДГЭРСЭН 2 ИРГЭНИЙГ ӨНӨӨДӨР ЭМНЭЛГЭЭС ГАРГАНА

2020-03-30  

Өнөөдрийн /2020.03.30/ ЭМЯ-наас цаг үеийн асуудлаар хийдэг хэвлэлийн бага хурлын үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхү сайхан мэдээ дуулгалаа.

“Өчигдөр буюу гуравдугаар сарын 29-нд улс даяар сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Мөн коронавирусийн анхны тохиолдлын хавьтал болон 59 хүнд гурав дахь удаагаа давтан шинжилгээ хийхэд хариу сөрөг гарсан.

ХӨСҮТ-д шинэ коронавирусийнх халдвар авсан нь тогтоогдон эмчлэгдэж байсан хоёр хүнийг өнөөдөр эмнэлгээс гаргана. Таван зүйлийн шинжилгээ авахад сөрөг гарсан, мөн эмнэлзүйн шинж тэмдэг илрээгүй тул эдгэрсэн гэж үзнэ. Тэднийг 14 хоног тусгаарлаж, ажиглана. Мөн өчигдөр нийт 26 хүнд давтан шинжилгээ хийхэд хариу сөрөг гарлаа. ХӨСҮТ-д 16, Сэлэнгэд аймагт тусгаарлагдаж байгаа 10 хүн нийт 26 хүнд давтан шинжилгээ хийлээ. Коронавирус илрээгүй” гэсэн юм.

 

 

О.Гоо-Оюун 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
1:1 2020-04-02
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?