ЯПОНЫ ХОШИН ШОГИЙН НЭРТ ЖҮЖИГЧИН КОРОНАВИРУСИЙН УЛМААС НАС БАРЖЭЭ

2020-03-30  

Япон улсын алдартай, ахмад жүжигчдийн нэг болох 70 настай Шимүра Кэн COVID-19 өвчний улмаас нас баржээ.

Тэрээр хошин шогийн жүжигчин бөгөөд "The Drifters" хэмээх хошин шогийн хамтлагт харьяалагдан уран бүтээлээ туурвидаг байв. Шимүра Кэн халуурч, өвчний зарим шинж тэмдэг илэрсэн тул гуравдугаар сарын 20-ны өдөр эмнэлэгт хэвтсэн  ч өвчин нь хүндэрсээр өчигдөр нас баржээ. Шимүра Кэн бол Япон улсын хошин шогийн урлагийн түүхийг бүтээлцсэн, амжилттай эрхмүүдийн тоонд зүй ёсоор орох хүн юм. Тэрээр өвдөх хүртлээ телевизүүдийн инээдмийн хөтөлбөрт ажиллаж, дөрөвдүгээр сард дэлгэцнээ гарах нэвтрүүлгийн зураг авалтад оролцож байжээ.

 

Эх сурвалж: Japan Times

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
1:1 2020-04-02
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?