Коронавирусийн тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас өнөөдөр/2020.04.01/ ээлжит мэдээлэл хийлээ.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: “Токио-Улаанбаатарын чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 25 хүний давтан шинжилгээнд коронавирус илрээгүй. Мөн тандалтаар шинжилсэн 23 хүний хариу сөрөг гарсан. Харин тусгаарлагдан хянагдаж байсан Туркийн хоёр иргэнээс коронавирус илэрлээ. Ингэснээр Монгол улсад халдварын 14 тохиолдол бүртгэгдлээ.
О.Гоо-Оюун