ТУРКЭЭР ДАМЖИН ИРСЭН ИРГЭНЭЭС ХАЛДВАРЫН ШИНЖ ТЭМДЭГ ИЛЭРЧЭЭ

2020-04-01  

Эрхүүгээр дамжин БНСУ-аас ирсэн монгол иргэдийг Сэлэнгэд тусгаарлав

Энэтхэг улсад нөхрөө эмчлүүлээд Турк  улсаар дамжин эх орондоо ирсэн эмэгтэйгээс халдварын сэжигтэй тохиолдол илэрчээ. Тухайн эмэгтэй гуравдугаар сарын 10 ны өдөр Сэлэнгэ аймагт ирсэн. Өнөөдөр тус аймгийн Мандал суманд нөхрөө үзүүлэхээр ирэхэд түүнээс бие нь халуурч, халдварын шинж тэмдэг илэрсэн. Тиймээс нэн даруй Мандал суманд тусгаарласан. Сорьц авч ХӨСҮТ рүү явуулна хэмээн Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Баатар мэдээллээ.

 

О.Гоо-Оюун

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?