ХАЛДВАР АВСАН 15 ИРГЭНЭЭС 4 НЬ ЭДГЭРСЭН БАЙНА

2020-04-07  

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: "Өнөөдөр хоёр хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарч байна. Эдгээр хүмүүст таван төрлийн шинжилгээг гурван өдөр дараалан хийхэд хариу нь сөрөг гарсан. Цаашид хяналтаа үргэлжлүүлнэ. Ингэснээр манай улсад коронавирусийн батлагдсан 15 тохиолдлын дөрөв нь эдгэрч эмнэлгээс гарлаа. Одоо 11 хүн эмчлүүлж байна. Ерөнхий сайд хүлээн авч уулзаад надад үүрэг өгсөн. ХӨСҮТ-д нэмэлтээр нэг лабораторийн шугам нэээгдлээ. Солонгосын ЭСЯ, Хятадын ЭСЯ-аас өгсөн оношлуураар шинжилгээ хийх өрөө нэмэгдлээ. Солонгос 5,000, Хятад 3,000 оношлуур хандивласан байгаа. Улсын хэмжээнд уушгины хатгаагаар өвдсөн хүмүүсээс шинжилгээ хийж байгаа. Дархан-Уул аймагт ХӨСҮТ-ийн хэмжээний лаборатори ажиллаж эхэлсэн.  Ингэж лабаораторийн хүчин чадлаа нэмэгдүүлсэн нь хяналт сайжирна гэсэн үг. Зарим хүн хүсэлтээрээ шинжилгээ өгье гэж байгааг анхаараарай гэдгийг Ерөнхий сайд хэлсэн. Франц иргэний бие сайн байна. Түүний ажилладаг "Бадрах энержи" компани эмч, ажилтнуудыг урамшуулаарай гэж ХӨСҮТ-д 100 сая төгрөг хандивлалаа. Энэ хандивыг эмч ажилчиддаа урамшуулал болгож өгнө. 2020 оны дөрөвдүгээр сарын 6-нд ХӨСҮТ-д болон Монгол Улсын хэмжээнд коронавирусийн сэжигтэй тохиолдол тусгаарлагдаагүй. Дархан-Уул аймагт тусгаарлагдсан байсан зургаан хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй. Токио-Улаанбаатарын нислэгээр ирсэн гээд 222 хүнд шинжилгээ хийлээ. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 183 хүн тусгаарлалтад байна.  Дөрөвдүгээр сарын 6-н буюу өчигдөр ХӨСҮТ-өөс 65 хүн гарч гэрийн хяналтад шилжин орлоо. Бид дараагийн нислэгээр ирэх иргэдээ авах бэлтгэлээ хангаж байна гэв.

 

О.Гоо-Оюун

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?