КОРОНАВИРУСЫН ЭСРЭГ "АВИГАН" ЭМ ГЭЖ ЮУ ВЭ?

2020-04-08  

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өнөөдөр өгсөн мэдээллийнхээ үеэр "Японд үйлдвэрлэсэн, коронавирусний эсрэг "Авиган" эмийг маш яаралтай худалдан авалт, захиалга хийж авчирсан. Өвчтөнүүдийн эмчилгээнд хэрэглэж байгаа. Монгол Улс хамгийн сүүлийн үеийн, яг энэ коронавирусний эсрэг үр дүнтэй байгаа энэ эмийг хэрэглэж байгаа" гэсэн юм. 

Японоос оруулж ирсэн “Авиган” гэх эм нь коронавирусийг дарангуйлж, хүчийг нь сулруулдаг болохыг эрдэмтэд баталжээ. 

Албан ёсны нэршил нь “Фавипиравир” буюу худалдааны нэр нь “Авиган” гэх энэхүү эмийг коронавирусний эсрэг тэмцэхэд үр дүнтэй талаар өнгөрсөн нэгдүгээр сараас хойш яригдаж эхэлсэн юм.

Японы эл эмийг олон орон захиалж авчээ. Коронавирусний халдварын улмаас үүссэн уушгины үрэвслийг эмчлэх зорилгоор улс орнууд худалдаж авч байгаа “Авиган” нь Японы “Fujifilm Toyama Chemical” компанийн вирусний эсрэг бэлдмэл юм.

Коронавирусний халдварын голомт Хятад улс үр дүнтэйг нь батлаад байгаа “Авиган” эмийг бусад орон ч коронавирусний улмаас уушгины үрэвсэл нь хүндэрсэн, хүнд байдалтай байгаа өвчтөнүүдэд уулгаж байна.

Хятадын Засгийн газар “Авиган”-ыг албан ёсоор “Ковид-19” вирусний өвчлөлд хэрэглэхээр болсноо мэдэгдсэн. Бусад вирустэй харьцуулахад маш хурдацтай хувирч чаддаг RNA агуулсан коронавирусний эсрэг энэхүү эмийг анх удаа Хятадын Уханьд 300 гаруй хүнд туршиж үзсэн юм.

Эмийг хэрэглэсний дараа өвчтөнүүдийн 91 хувьд нь рентген шинжилгээгээр хатгааны сүүдэр арилсан байжээ. Мөн гаж нөлөө багатай аж. Хятадын компани “Авиган” эмийн эрхийг худалдаж авсан гэгдэж байгаа ч мэдээлэл батлагдаагүй байна. 

“Авиган”-ыг анх зургаан жилийн өмнө гаргаж авсан, Эбола вирус болон чичрэг өвчний үед хэрэглэж байсан гэх мэдээлэл байгаа юм. 

Энэ талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл дөрөвдүгээр сарын 5-нд "Улс орон бүрийн мөрөөсөл болоод байгаа коронавирусний эсрэг "Авиган" эмийг Японоос авчирсан.  Эмч нар маань энэ мэдээнд их баярласан. Эрүүл мэндийн салбартай холбоотой асуудлыг боломжтой бүх хэлбэрээр Засгийн газар шийдвэрлэж байгаагийн нэг үр дүн энэ эмийг авчирсан явдал. Үнэ өндөр шинэ брэнд эм" гэсэн мэдээлэл өгсөн.

 

 

Т.Хуншагай 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?