БНСУ-Д ХАЛДВАР АВААД ЭДГЭСЭН ИРГЭДЭЭС ДАХИАД ХАЛДВАР ИЛЭРЧЭЭ

2020-04-10  

БНСУ-д коронавирусын халдвар авсан хүн 204 боллоо

БНСУ-д коронавирусийн халдвар авч бүрэн эдгэрсэн 91 хүний шинжилгээний хариу дахин "эерэг" буюу халдвартай гарсан  байна. Энэ нь ахин халдвар авсан гэж үзэхээс илүүтэйгээр вирус дахин идэвхжсэнтэй холбоотой гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм. Вирус болон халдварт өвчин судлаачдын мэдээлснээр, биеийн зарим эсэд үлдсэн коронавирус дахин идэвхжиж, амьсгалын замын эрхтнүүдэд нөлөөлсөн байж болзошгүй гэж үзэж байна. 

Тус улсын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн дарга Жён Юн Кён: Ийм тохиолдлуудаас вирусний шинжилгээ авах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд коронавирусийг оношлоход ашиглаж байгаа арчдасын шинжилгээнээс ялгаатай тул хариу нь хоёр долоо хоногийн дараа гарах төлөвтэй байгаа. Бид халдвар дахин илэрсэн хүмүүсийн амьсгалын замын эрхтэнүүдээс вирусний эсүүдийг тусгаарлахаар ажиллаж байна гэлээ.

 

О.Гоо-Оюун

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?