ФРАНЦЫН ТЭНГИСИЙН ФЛОТЫН ХӨЛӨГ ДЭЭР ХАЛДВАР ТАРХЛАА

2020-04-11  

MGLRADIO FM-88.3 - Мэдээ - Олланд "Шарль де Голль" хөлөг онгоцонд ...

Лхагва гарагт үүрэг гүйцэтгэхээр Атлантын далайд гарсан Францын армийн хамгийн том нисэх онгоц тээвэрлэгч, цөмийн хөдөлгүүртэй “Charles de Gaulle” хөлөг дээр шинэ коронавирусийн халдвар тархжээ. Тус хөлөг онгоц дээр нийт 2000 гаруй цэрэг алба хаадаг. Одоогоор тэдний 50 нь халдвар авсан нь шинжилгээний хариугаар батлагдсан байна. Улмаар хөлөг онгоцыг газар дундын тэнгисийн Тулон боомтод тусгаарлаж,  гурван усан цэргийг буулгаж, эмнэлэгт хүргэсэн байна. Халдвартай нь тогтоогдсон бусад усан цэргүүдийн биеийн байдал хэвийн байгааг Францын батлан хамгаалах яам мэдээлэв.

 

Э.Сувдаа

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?