СЭЖИГЛЭГДСЭН ИРГЭНИЙ ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ ЭЕРЭГ ГАРВАЛ...

2020-04-14  

Сонгдо эмнэлэгт коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрчээ ~ ZALUU ...

Монгол улсад коронавируст халдварын 30 тохиолдол бүртгэгдэж шинжилгээгээр батлагдаад байна. Тэгвэл  өнөөдөр 15 цагийн үед Сонгдо эмнэлэгт сэжигтэй тохиолдол илэрч  ХӨСҮТ-ийн шуурхай баг очиж эмнэлгийг бүхэлд нь тусгаарлаад байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байна. Сэжиглэгдэж буй иргэн нь Сонгдо эмнэлэгт өнгөрсөн бямба гаргаас хэвтэн эмчлүүлж эхэлсэн. Одоогоор тухайн иргэний шинжилгээний хариу гараагүй байна.

Хэрвээ "Шинжилгээний хариу эерэг гарвал" халдвар аль хэдийн тусгаарлах байрнаас гадна тархсан байх вий хэмээн иргэд эмээж байна. Учир нь тусгаарлах байрны жагсаалтад Сонгдо эмнэлэг багтаагүй. Тусгаарлалтаас гарсан зарим иргэд 14 хоног гэртээ тусгаарлагдах ёстой. Гэвч Эрдэнэтэд таван иргэн гэртээ хариагүй удсан тохиолдол гарсан  талаар Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр мэдээлсэн. 

 

 

Т.Хуншагай

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?