СОНГДО ЭМНЭЛЭГТ ЭМЧЛҮҮЛЖ БАЙСАН ХОЁР ИРГЭНИЙ ХАРИУ ЭХНИЙ БАЙДЛААР ЭЕРЭГ ГАРЛАА

2020-04-14  

В России обнаружили коронавирус. Главное - Ведомости

Өнөөдөр 15 цагийн үед Сонгдо эмнэлэгт хоёр сэжигтэй тохиолдол илэрч  ХӨСҮТ-ийн шуурхай баг очиж эмнэлгийг бүхэлд нь тусгаарлаад байгаа талаар эх сурвалжууд мэдээлсэн. Тэгвэл тухайн хоёр иргэнд коронавирусийн хурдавчилсан тестээр шинжилгээ хийхэд эерэг гарсан талаар ЭМЯ-аас мэдээллээ. Халдвар авсан байж болзошгүй хоёр иргэн нь өвөө ач хүү хоёр бөгөөд ач хүү нь хоёрдугаар сарын 23-27-нд Улаан-Үд явсан. Өвөө дээрээ гуравдугаар сарын 20-доор очсон байна. 

Хурдавчилсан шинжилгээний хариу буруу гарах магадлалтай тул ПиСиАр аппаратаар нягтлан шалгадаг. Сонгдогийн 2 хүний хариу маргааш албан ёсоор гарна.

Өндөр настай иргэнийг тусгаарлах өрөөтэй тул эмнэлэгт нь тусгаарласан. Нөгөө хүн нь өөрөө явж байгаа тул ХӨСҮТ-д тусгаарласан байна.

 

Э.Сувдаа

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?