‪ҮҮРЭХИЙГ ЧИ ҮҮР, ААХИЛАХЫГ НЬ БИ ААХИЛЬЯ

2020-04-15  

СОVID19 эх оронд чинь 30 гарлаа гэжээ. Харьцуулахад бага тоо мэт харагдаж болох ч үүний цаана ямар их хөлс, хүч, хөдөлмөр, мөнгө урсаж байгааг хүмүүс нэг удаа ч гэсэн бодож үзвэл .... “Үүрэхийг нь чи үүр, аахилахыг би аахилья” гэдэг шиг хэдэн эмч, ажилтнаа тангараг өргөж хүлээсэн үүрэг чинь гэж оруулчихаад, мэдээ асууж тайвширч, омогшиж, нэг нэгнээ магтаж суух юм алга л санагдаж байна. Үнэндээ манай улсад халдварт өвчнөөр дагнаж сурсан, мэргэжсэн, мэргэшиж бэлтгэгдсэн эмч тийм ч олон биш байх. Ийм мэдлэг, туршлага дутаж байгаа учраас эмч, эмнэлгийн ажилчид халдвар авах тохиолдол их гарч байгааг Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллага сануулж байна. Монголд ч шинэ корона вирустай тулж ажиллаж байгаа, тусгаарлалтанд ороод өдөр шөнөгүй, нойр, хоолоо хасан ажиллаж байгаа тоотой хэдхэн эмч, сувилагч нар бий. Тэд маань робот биш хүн шүү. Цаг хугацаа сунжирч, халдвар өсөх хэрээр тэд ядарна, туйлдана, хүчин мөхөсдөнө гэдгийг манайхан ойлгож байдаг болов уу? Дээр нь манай эрүүл мэндийн системийн боломж, чадамж нь бас хязгаартай. Иймд элдэв янзын сэтгэлийн хөөрөл, омогшил, уянгалал, хайр, магтаал, сүржигнэл энд огт хэрэггүй. Юмыг байгаагаар нь бодитой үнэлж, хүлээж авч сурах хэрэгтэй. Том дарга, цэрэг, найз нөхөд, ах дүүс, амраг садан энэ вируст огт хамаагүй. Хүнээс хүнд асар хурдацтай тархдаг, илаарших нь удаан, эндэгдэл дагуулж байгаа, энэ бол одоогоор бидэнд мэдэгдэж байгаа зүйл. Цаашдаа энэ вирус яаж хувирахыг хэн ч одоогоор хэлж мэдэхгүй байна. Гол найдлага вакцин болж байна. Вакцинтай болтол хугацаа шаардана. Ийм учраас хүн бүр дор дороо хичээж энэ тахалд нэрвэгдэхгүй байхын тулд мэргэжлийн заавар, зөвлөмжийг сонсож, ойлгож, ягштал сахимаар байна. Коронавирус ямар аюултайг эргэн тойрон байгаа улс, орон харуулж, дэлхий нийтээр санаа тавьж, яаж давж гарах вэ гэж бүгд сэтгэл түгшиж байна. Яг одоо дэлхий нийтэд 1.9 сая хүн халдвар авч 120 мянган хүн нас бараад байна. Энэ тоо маргааш гэхэд улам өснѳ!!!

 

Баярсайхан. Женевт тѳвтэй Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагад 2011 оноос хойш ажиллаж буй. Тэрбээр -Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагаас 4,5-р сард коронавирус хүчтэй дэгдэнэ гэж огт хэлээгүй. Мэдээллийг зѳв эх сурвалжаас нь авах нь зүйтэй гэж Control.mn -д нийтлэлээ ѳгѳхдѳѳ нэмж хэллээ.

 

Э.Цэбэ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?