АНУ ДЭМБ-ИЙГ САНХҮҮЖҮҮЛЭХЭЭ ЗОГСООЛОО

2020-04-16  

 

 НҮБ 1945 онд анх байгуулагдаад хэлэлцэж гаргасан нэг чухал шийдвэр бол хүн амын эрүүл мэндийг хамгаалах явдал байлаа. Энэ дагуу эрүүл мэндийн тухай ойлголт, дэлхий нийтэд эрүүл мэндийн талаар тавьсан зорилт өнөө хэр ач холбогдлоо алдаагүй . Эрүүл мэндийн төрөлжсөн байгууллагыг анх байгуулах цаг үеэс эхлэн өнөөг хүртэл дэмжиж ирсэн АНУ Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагад оруулдаг санхүүжилтээ зогсоох шийдвэр гаргалаа. ДЭМБ-ын үйл ажиллагаа дан ганц "Ковид19 " -ѳѳр хязгаарлагддаггүй. Хүн тѳрѳлхтѳнд заналхийлж буй бүхий л өвчин, эмгэгтэй тэмцдэг тѳвлѳрсѳн байгууллага. Энэ ажил өнөөдөр ч "Ковид19"-ѳѳр үргэлжилж байна. Иймээс бусад орон, түншүүдтэй хамтарч санхүүгийн цоорхойг нөхөх арга хэмжээ авах шаардлага бидэнд үүслээ гэж ДЭМБ-аас зохион байгуулсан Хэвлэлийн бага хурлын үеэр мэдээллээ. -Өнөөдөр бидэнд эв нэгдэл юу юунаас илүү чухал юм. ДЭМБ-ын үйл ажиллагаанд ямар нэг ялгаварал байдаггүй, бид бүх оронтой адил тэгш харьцдаг. Бидний ажил олон нийтэд нээлттэй, ил тод, бас хариуцлагатай байх учиртай. Гишүүн орнууд бидний ажлыг үнэлж, дүгнэдэг, хөндлөнгийн этгээд санхүүгийн хяналт, шалгалт хийдэг тогтсон дүрэм, журамтай.ДЭМБ-аас " Ковид19 " болон түүнтэй дүйх бусад үйл ажиллагаа, түүнд үнэлэлт дүгнэлт ѳгѳх, алдаа, оноог нь гишүүн орнууд нягтлах нь гарцаагүй. Нѳхцѳл байдал ѳѳрчлѳгдсѳн ч ДЭМБ хүлээсэн үүргээ биелүүлэхийн төлөө эрчээ сааруулахгүй ажиллах болно гэдэгт Та бүхэн бүү эргэлзээрэй. "Ковид19"-ийн хувьд судалж сурсан, мэдсэнээ шуурхай хуваалцаж ирлээ. Энэ өвчний талаар www. who.org дээрх онлайн сургалтанд 1.5 сая хүн бүргэгдээд байна. Энэ боломж, хамрагдах хүний тоо цааш улам өсөх юм. Өнөөдөр гэхэд эрүүл мэндийн ажилтнуудад зориулсан тусгай курсыг нээж байна. Одоогоор" Ковид19" эмчилгээнд 4 нэрийн эм, 3 төрлийн вакцин туршилтад ороод байна. Эм, вакцины эрдэм шинжилгээний ажлууд ар араасаа цувж байна. "Ковид19-"тэй тэмцэх ажилд олон улсын байгууллага, сан, улс орнууд бүгд хүчээ нэгтгэн оролцож байна. Нэн шаардлагатай хамгаалах хэрэгсэл, эмчилгээний төхөөрөмжийг дэлхийн 95 оронд хүргүүлсэн. "Ковид 19-"тэй тэмцэх эв нэгдлийн санд одоогоор 240 мянга гаруй хүн, байгууллага оролцож $150 сая хөрөнгө хандивлалаа. Энэ ажлыг дэмжсэн хөдөлгөөн улам идэвхижин өрнөж байна. Тухайлбал, дэлхийн урлаг, спортын одууд оролцсон санаачилгыг Лэди Гага зохион байгуулж байгаад талархаж байна. Дэлхийн улс орнууд атгасан гар шиг эвсэлдэн нэгдэж "Ковид19" гэсэн нэг дайсантай тэмцэж байна. Энэ тэмцэлд дэлхий нийтийн өмнө хүлээсэн үүрэгтээ ДЭМБ хэзээд үнэнч байж хийх ёстой ажлаа хариуцлагатай хийх болно гэдгээ 2020 оны дѳрѳвдүгээр сарын 15-ны ѳдѳр Женев хотноо зохион байгуулсан ДЭМБ-ын хэвлэлийн бага хурал дээр тус байгууллагын ерѳнхий нарийн бичгийн дарга Тедрос Обханум Жэбрэйсус мэдэгдлээ гэж Женевээс Баярсайхан доктор Control.mn-д мэдээллээ.

 

Тедрос Обханум Жэбрэйсус

 

Женев хотод, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагад ажиллаж буй Баярсайхан доктор.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?