ДЭЛХИЙ ДАЯАР COVID-19 ХАЛДВАРТ ӨВЧНИЙ ТАРХАЛТЫН МЭДЭЭ

2020-04-18  

Conspiracy theories, accusations and myths spread faster than ...

Корона вирус нийт 210 улс оронд, 2 олон улсын тээврийн хэрэгсэл дээр тархсан (японы Ёкохамад зогссон крузз хөлөг онгоц болон Голланд Америкийн МS Zaandam аялалын хөлөг онгоц дээр) байгаа.

Халдвар авсан нийт тохиолдол - 2,218,590
Нас барсан - 149,860
Эдгэсэн - 560,672.

 Монгол улсад нийт 31 тохиолдол бүртгэгдэв.
Өмнөх өдрөөс нэмээгүй.
Эдгэсэн 5, Эмчилгээнд байгаа 26.

 Дэлхий даяар цар тахалын халдвар аваад хяналтаас гарсан хүний 79% нь эдгэж, 21% нь нас барчээ.

 Ковид19 хамгийн их тархсанаараа эхний 10-д бичигдэж байгаа орнууд:
АНУ, Испани, Итали, Франц, Герман, Их Британ, Хятад, Иран,Турк, Белги.

 Манай хойд хөрш болох ОХУ-д тархалт хурдтай өсөж байгаатай манай улс сонор сэрэмжээ өндөр байлгах шаардлагатай.

 Манай урд хөрш Хятад улсад нэг өдрийн дотор 351 шинэ тохиолдол шинээр бүртгэгдэж, 1290 хүн нас барчихлаа.
Дахин дэгдэлтийн аюулыг үгүйсгэхгүй. Хилээ сайн хамгаалж, хятадаас ажилчид оруулах энэ тэрээ харзанаарай!!!

Зураг дээр орон бүрийн өвчтөний тоог хавсаргав.

Аль болох биеийн эсэргүүцлээ сайжруулж, гарахдаа маскаа сайн зүүж, гараа байнга угааж, бүлээн ус сайн ууж, шаардлагагүй бол олны хөлийн газраар явахгүй байхыг хичээнэ үү.
Даян дэлхийн бүх монгол түмэндээ эрүүл энхийг хүсье!


 

Мэдээллийг Ж.Нармандах, 2020.04.17

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?