МАРГААШ БИДНИЙХ БАЙХ БОЛНО

2020-04-20  

Бид бүгдээрээ нэг дэлхийн иргэд, бид нэг нэгнээс хамааралтай учраас хэрэгтэй үед нэгдэж чаддаг гэдгийг харуулсан, магадгүй дахиж хэзээ ч давтагдахгүй бүх дэлхийг хамарсан 8 цагийн супер онлайн шоу бямба гарагт болж өнгөрлөө. Дэлхийн лидер улс төрчид, урлаг,спортын нэртэй одод, жирийн иргэд Ковид19-тэй хамтадаа тэмцэхийг уриалж, дэлхийн бүх оронд энэ халдварын голомтод ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилчдад гүн хүндэтгэл, талархалаа илэрхийллээ. Үүнийг хамтран зохион байгуулагчдын нэг нь ДЭМБ байлаа. Бүх арга хэмэжээний турш дэлхийн нэртэй одод Ковид 19-с сэргийлэхийн тулд гараа сайн угаагаарай, хоорондоо зай бариарай, гэртээ байгаарай, эрсдэлтэй газар маскаа зүүгээрэй, эрүүл мэндийн системээ бэхжүүлээрэй гэсэн зөвлөмжийг өгсөн нь олон зуун сая хүнд хүрлээ. Сүүлийн үед ДЭМБ руу давшилж энэ вирусыг зогсоох талаар муу ажилласан, одоо юу хийхээ мэдэхгүй сандарч байна, авилгалд автсан, вакцины шахаа хийдэг, эмийн том, том пүүс, компанийн гар хөл болдог, баян орнуудад үйлчилдэг гэх мэтээр энд тэнд ярьж, бичиж, түүнийг нь манай зарим хүмүүс өлгөж аван дээр нь хачир нэмж цааш тарааж тэр нь огт мэдээлэлгүй хүмүүст үнэмшил мэт болж байгааг хараад харамсал төрж байсан. ДЭМБ-ын ажлын үр дүнгээр жилд сая, сая хүний аминд хүрч байсан олон өвчин "түүх" болон үлдсэн олон жишээ байдаг. Монгол улс ДЭМБ-ын олон талт тусламж, дэмжлэгийг байгуулагдсан цагаас нь эхлэн байнга авч ирсэн орны нэг. Товчдоо дэлхийн хүн амд заналхийлж байгаа өвчин эмгэг, эрсдлийн талаар шинжлэх ухааны нотолгоотой мэдээлэл, зөвлөмжийг ДЭМБ өгдөг, шаардлагатай үед хэрэгжүүлэхэд нь тусалдаг. Өнөөдөр тулаад байгаа цоо шинэ вирусийг судалж мэдэх, сэргийлэх, хүний амь насыг хамгаалах талаар боломжтой бүхнийг хийж, ашиглаж байна. Үүнийг дэлхий нийтээр дэмжиж байгаагийн баталгаа нь энэ супер шоу боллоо. Хэрэв ДЭМБ хүлээсэн ажил, үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаа бол дэлхийн өнцөг, булан бүрээс ийм өргөн дэмжлэг лав ирэхгүй байсан болов уу. Эрүүл мэндийн системээ сайн бэхжүүлээрэй гэж зөвлөсөн Paul McСartney, Elton John нарт баярлалаа. "Маргааш гэдэг өнөөдөр түүнд бэлдсэн хүмүүст ирдэг юм" гэсэн Африк зүйр үг байдаг ажээ. Маргааш бидэнд ирнэ.

 

Д.Баярсайхан /Женев хотоос/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?