ВИРУСЫН ТАЛААРХИ ОЙЛГОЛТ ЖИГД БИШ БАЙНА

2020-04-21  

Шинэ төрлийн коронавирус хүнээс хүнд халддаг болохыг баталлаа

ДЭМБ-ын ѳнөөдрийн хэвлэлийн бага хурал анх удаа НҮБ-ын албан ёсны 6 хэл (англи, араб, испани, орос, франц, хятад)-ээр синхрон орчуулгатай боллоо. Өнгөрсөн бямба гарагт “One World: Together at Home” шоу амжилттай ѳндѳрлѳсѳн. Бидэнд маш их урам, зориг өглөө. ДЭМБ-ын бүх ажилтнууд үүнд талархаж өөрсдийн хийж байгаа ажлаараа бахархах сэтгэгдэл төрлөө. Энэ арга хэмжээг санаачилсан, зохион байгуулсан, оролцсон бүх хүмүүст ДЭМБ гүн талархал илэрхийлж байна гэсэн үгээр Хэвлэлийн хурал эхэлсэн. ДЭМБ-аас Ковид 19-тэй тэмцэх ажлыг зохицуулж, гаргаж байгаа техникийн зөвлөмжийг дэлхий нийт хүлээн авч хэрэгжүүлж байна. G-20 болон G-77-н орнууд бидний ажлыг тууштай дэмжиж ирлээ. Өнөөдрөөс зарим орнууд Ковид 19-н оргил үе өнгөрч байна гэж үзээд түүний эсрэг хоригоо хөнгөвчлөх шийдвэрт хүрч байна. Гэхдээ энэ бол Ковид 19 төгсгөл боллоо гэсэн үг огт биш. Тэмцлийг сулруулж үл болно. Урьдын адил илрүүлэх, оношлох, тусгаарлах, хавьтлыг тогтоох ажлаа сааруулж болохгүй. ДЭМБ-ын хувьд шаардлагатай хамгаалах хэрэгсэл, тоног төхөөрөмжийн хангалт, нийлүүлэлтийг цаашид үргэлжлүүлнэ. Судалгаа, шинжилгээний ажилд орнуудын дэмжлэг, оролцоотой манлайлах үүргээ гүйцэтгэнэ. Вакцин гаргах ажлыг түргэтгэж орнуудын тархвар судлалын мэдээнд суурилж вакциныг жигд, хүртээмжтэй хуваарилах ажлын бэлтгэлийг эртнээс хангана. Хүний амь насыг хамгаалахаас өөр эрхэм үүрэг бидэнд байхгүй. Ингэхдээ зөвхөн шинжлэх ухаанд суурилсан шийдэл, эв нэгдэл, адил тэгш байдлыг бид эрхэмлэнэ. Хүний эрүүл мэнд гэдэг юу юунаас үнэтэй. ДЭМБ-ын ажилтнууд ч аюулт өвчний халдвар авах, элдэв халдлагад өртөх байдлаар амь насаа алдах явдал гардаг. Ер нь өөрсдийн амь насаар дэнчин тавьж бусдын амь насыг аврах, хамгаалахаас өөр эрхэм үйлс гэж энэ дэлхийд байхгүй билээ. Ийм учраас нийт эмч, эмнэлгийн бүх ажилтнуудад дахин талархал илэрхийлж ийм эрхэм, нэр хүндтэй, баатарлаг үйлсээ үргэлжлүүлэхийг хүсч, уриалж байна. Харамсалтай нь энэ шинэ вирусын талаарх ойлголт жигд биш байна. Энэ бол маш аюултай вирус шүү. Завсар, зай бүхнээр чинь орж ирнэ. Өнөөдөр мэдээлж байгаа, халдвар, эндэгдэл бол зүгээр нэг тоон мэдээ, үнэлгээ биш. Эдгээр тоо нэг бүрийн ард нэртэй, устай бодит хүн оршиж байгаа гэдгийг бид бүгд ойлгох хэрэгтэй. Үндэсний хэмжээнд энэ вирус орох боломжгүй болтол эвлэлдэн нэгдэж, нягтрах хэрэгтэй байна. Хэрэв үндэсний эв нэгдэл үгүй бол дэлхийн эв нэгдлийг бий болгох ажил доголдоно гэдгийг бүгд анхаарч, ойлгох нь чухал гэсэн үгээр хурал ѳндѳрлѳлѳѳ гэж Женевээс Баярсайхан Control.mn сайтын уншигчидтай мэдэллээсээ хуваалцлаа. 

 

Д.Баярсайхан

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?