"СOVID19 " дэлхийн хэмжээний асуудал болсон. Ѳртѳѳгүй улс орон ганц нэгхэн үлдсэн ч, тэмцлийн гадна үлдэхгүй. Коронавирусыг бүрэн дарах ганцхан л зам үлдсэн. Тэр бол дэлхийн бүх улс орон зангидсан гар шиг нэгдэх. Ингэж нэгдэж, нягтарч байж л ялалт байгуулж чадна. "Судалгаа ба Хөгжил (R&D) " маш чухал үүрэг гүйцэтгэнэ. " Ковид 19-"ийн эсрэг оношлогоо, эмчилгээнд хэрэглэх эм, вакцин Энэ судалгаанаас шууд хамаарна. Тиймээс судалгааны ажлыг аль болох түргэтгэх, шинэ эм, вакцин, хэрэгслийг дэлхийн шаардлагатай газар, хүн бүхэнд түргэн шуурхай, тэгш, хүртээмжтэй хүргэх хэрэгцээ нэн тэргүүний.зорилт болж байна. Үүнийг дэмжсэн "Access to COVID 19 Tools буюу ACT" нэгдсэн хѳтѳлбѳрийг албан ёсоор ажлаа эхэлж байна гэж ДЭМБ-аас зарлалаа.
Энэ санаачилгыг Франц, Өмнөд Африк, Герман, Коста Рика, Итали, Саудын Араб, Рванда, Малайз, Норвеги, Испани, Англи зэрэг хорь гаруй улсын тѳр засгийн тэргүүн болон Европын Комисс, НҮБ, Африкийн Холбоо, G-20, GAVI, Global Fund, Гэйтсийн сан, Улаан Загалмай Нийгэмлэг зэрэг олон улсын байгууллага, нэр тѳртэй хувийн сангуудаас дэмжиж тус хэвлэлийн бага хуралд оролцож үг хэллээ гэж Женев хотоос, ДЭМБ-д ажиллаж буй Д.Баярсайхан Control.mn сайтын уншигч Та бидэнд мэдээллээ.
Монгол улс үг хэлээгүй ч, уг хѳтѳлбѳрт нэгдэхээ мѳн илэрхийлсэн юм байна.