ДЭЛХИЙ ДАЯАР COVID19 ХАЛДВАРТ ӨВЧНИЙ ТАРХАЛТЫН МЭДЭЭ

2020-04-25  

Корона вирус нийт 210 гаруй улс оронд, 2 олон улсын тээврийн хэрэгсэл дээр тархсан (японы Ёкохамад зогссон крузз хөлөг онгоц болон Голланд Америкийн МS Zaandam аялалын хөлөг онгоц дээр) байгаа.

Халдвар авсан нийт тохиолдол - 2,826,035
Нас барсан - 196,931
Эдгэсэн - 779,877.



Монгол улсад коронагийн шинэ тохиолдол 1-ээр нэмэгдэж, нийт 36 тохиолдол бүртгэгджээ.
Эдгээрээс 9 нь эдгэж, 27 нь эмчилгээнд байгаа.



 Дэлхий даяар цар тахалын халдвар аваад хяналтаас гарсан хүний 80% нь эдгэж, 20% нь нас барчээ.
 

 Ковид19 хамгийн их тархсанаараа эхний 10-д бичигдэж байгаа орнууд:  АНУ, Испани, Итали, Франц, Герман, Их Британ, Турк, Иран, Хятад, Орос.

Манай хойд хөрш ОХУ-д нэг өдрийн дотор 5,849 шинэ тохиолдол, 60 нас баралт нэмж бүртгэгдлээ.

АНУ-д нэг өдрийн дотор 35,851 шинэ тохиолдол, 1827 нас баралт нэмж бүртгэгдлээ.

Зураг дээр орон бүрийн өвчтөний тоог хавсаргав.



Аль болох биеийн эсэргүүцлээ сайжруулж, гарахдаа маскаа сайн зүүж, гараа байнга угааж, бүлээн ус сайн ууж, шаардлагагүй бол олны хөлийн газраар явахгүй байхыг эрмэлзэн, тухайн газар нутагт өвчин намдтал зай барина уу.

Даян дэлхийн бүх монгол түмэндээ эрүүл энхийг хүсье!

Мэдээллийг Ж.Нармандах, 2020.04.25.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?