“COVID-19” цар тахлын улмаас ЭЕШ-ыг долдугаар сарын 2-5-ны хооронд зохион байгуулах бөгөөд их, дээд сургуулиуд элсэлтээ долдугаар сарын 8-9-ний өдөр цахимаар явуулна. Мөн Засгийн газрын 2020 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 139 дүгээр тогтоолыг үндэслэн их, дээд сургуульд элсэгчдийн босго оноог тусгайлан зааж өгсөн байна.
Тодруулбал: 2020-2021 оны хичээлийн жилд бакалаврын хөтөлбөрт их, дээд сургууль, коллежид оюутан элсүүлэх ерөнхий шалгалтын үндэсний хэмжээний босго оноог төрийн өмчийн их, дээд сургуульд 480 байхаар тогтжээ. Өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад энэ нь өссөн үзүүлэлт юм. Харин төрийн бус өмчийн их, дээд сургууль, коллежид элсэх оноо 410, орон нутгийн их, дээд сургууль, коллежид 400 оноо байхаар тус тус тогтоож өгсөн байна.
Э.Сувдаа