COVID- 19 ХАЛДВАРЫН БАТЛАГДСАН 61 ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЛЭЭ

2020-05-14  

954 новых случаев заражения коронавирусом выявили в России за ...

ЭМЯ-аас шинэ коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээг хүргэж  байна. 

Тавдугаар сарын 13-нд ХӨСҮТ-д нэг эх амаржиж, охинтой боллоо. Хоёр удаа хяналтын шинжилгээ хийхэд СӨРӨГ гарсан.  ХӨСҮТ-ийн Вирус судлалын хоёр лаборатори болон Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид нийт 375 хүнд шинжилгээ хийсэн. Дархан-Уул аймгийн салбар лабораторид Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 25 жолоочоос шинжилгээ авахад коронавирусийн халдвар илрээгүй. 
ХӨСҮТ-д хяналтад байсан нэг хүний давтан шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрлээ. Мөн өчигдөр ОХУ-аас ирсэн оюутнууд бүгдээс нь сорьц авч шинжилгээ хийлээ. Ингэхэд 18 хүнээс коронавирусийн халдвар илэрсэн. Ингэснээр Монгол улсад халдварын 61 тохиолдол бүртгэгдэж байгаа юм.

ХӨСҮТ-д одоогоор 132 хүн хяналт, ажиглалтад болон эмчилгээ хийлгэж байна. Харин коронавирусийн халдвар аваад эдгэрсэн 15 хүн дараагийн ажиглалтад шилжсэн  байна. 

 

Э.Сувдаа

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?