Амны хаалт зүүх нь бага насны хүүхдэд сөрөгөөр нөлөөлж байна

2020-05-26  

0-2 насны хүүхдэд амны хаалт зүүлгэх нь эрүүл мэндэд сөрөг нөлөтэй болохыг Японы эмч нар анхааруулж байна

Арлын орноор ковид-19 тархалт буурч, Даваа гарагаас эхлэн Токио болон бусад дөрвөн бүс нутагт хорио цээрийн дэглэмийг сулруулсан.Ингэхдээ иргэд хоорондоо зайнаас харилцах, боломжгүй тохиолдолд заавал амны хаалт зүүхийг зөвлөж байна.

Харин Японы Хүүхдийн Эмч нарын Холбооноос гаргасан мэдэгдэлд “Нялх хүүхдийн агаар солилцох суваг нарийн байдаг тул амны хаалт амьсгалахад нь хүндрэл  учруулдаг. Тиймээс 0-2 хүртэл насны хүүхдэд амны хаалт зүүлгэхгүй байхыг зөвлөж байна.Амны хаалт зүүснээр амьсгалыг нь боогдуулж, цаашлаад зүрхний ажиллагаанд нөлөөлөх аюултайг анхаарууллаа.

Бага насны хүүхдүүдийн дунд Ковид-19 өвчлөл  маш цөөхөн, сургууль, цэцэрлэгүүдэд халдвар тарсан тохиолдол бага, ихэнхдээ ойр дотны хүмүүсээс  халдвар авч байгаа тул амны хаалт зүүхгүй байхад эрсдэл багатай гэж эмч нар дүгнэжээ.

АНУ-ын Хүүхдийн Эмч нарын Академи бас хоёр хүртэл насны хүүхдэд амны хаалт зүүлгэх шаардлагагүй гэсэн зөвлөмж гаргасан байна.

 

А.ТАМИР

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?