АНУ -ын удирдагч нар хоорондоо маргалдаж байх хооронд КОВИД-19 улмаас 100 мянган хүн нас барлаа

2020-05-28  

Өчигдөр буюу Лхагва гарагт АНУ-д коронавирусийн халдвараар нас барсан хүний тоо 100,000-ын босгыг давлаа. Энэ нь ердөө дөрвөн сарын дотор хүрсэн тоо. Халдварын батлагдсан тоо нь 1.7 саяд орлоо. АНУ-гийн 50 хувь орчим нь хэрвээ Covid-19 өвчний эсрэг вакцин гарвал хамрагдана гэж мэдүүлж байна.

Сүүлийн өдрүүдэд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, түүнтэй ирэх арваннэгдүгээр сард болох сонгуульд өрсөлдөх Жо Байден нарын хооронд амны хаалт зүүх, зүүхгүй талаар маргаан өрнөж байна.

Өчигдөр АНУ-ын халдварт өвчин судлалын хамгийн том мэргэжилтэн гэгддэг, доктор Энтони Фаучи амны хаалт зүүх нь цар тахлын үед иргэний үүргээ биелүүлж байгаа хүний таних тэмдэг юм гэж ярьсан байна.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?