Дэлхийн олон улсуудад коронавирусын тархалт намжих хандлагатай байгаа ч Энэтхэгийн газар нутагт байдал эсрэгээрээ өрнөж өвчин туссан хүний тоо 150,000 хүрсэн байна. Нас барсан хүний тоо аль хэдийн 4500-д хүрсэн боловч судлаачид-ийн үзэж буйгаар уг тоо тун удахгүй улам нэмэгдэж тахал оргил үе дээ хүрнэ гэв.
Хүн амын тоо нь 1,3 тэрбумд хүрэх эрүүл мэндийн систем нь хамгийн ачаалалтай улс орны хувьд уг тахалтай хэрхэн тэмцэх талаар олон хүмүүсийн санаа зовж байгаа билээ. Сүүлийн долоо хоногт л гэхэд аль хэдийн 6000 шинэ тохиолдол бүртгэгдээд байна.
Саяхан тусгай зөвшөөрлөөр Энэтхэгт байх хамгийн том эмнэлгүүдийн нэг болох “Max Super Speciality”-д очиж байдал ямар байгаа талаар тандаж үзэв. Уг эмнэлэгт коронавирусын халдвар авсан 200 гаруй хүн эдгэрээд гарсан гэх аж.
Энэтхэг улс сүүлийн хоёр сарын турш өвчний тархалтыг намжаахын тулд хөл хорио тогтоож хот дотор аядуу тайван байсан бол харин ачааллаа даах аа больсон эмнэлэгт нь эмч болон вирус хоорондын тэмцэл нэлээд хурцаар өрнөж байлаа.
Түргэний машины чимээ тасралтгүй хангинах нь ганцхан цагаан хөшгөөр тусгаарлагдсан өвчтөнүүдийн тасралтгүй ханиалгах чимээтэй хоршиж сонсогдоно. Бүрэн хамгаалалт өмссөн эмч нарын амандаа бувтнах, ийш тийш гүйлдэх нь харагдана.
Эмнэлгийн дөнгөж төрсөн хүүхдэд зориулсан тасагт хэдхэн сарын өмнө хүүхдийн уйлах чимээ тасардаггүй байсан бол харин одоо зөвхөн коронавирусын өвчтөнөөр дүүрсэн байх аж.
Асар удаан хугацааны дараа анх удаа ийм хэмжээний цар тахалтай тэмцэж байгаа нь энэ бөгөөд улам ч дордох хандлагатай байна.
“Бидэнд дутагдаж байгаа ганц асуудал ажиллах хүн хүч болоод байна. Аль хэдийн бүх хүч ээ шавхчихсан байдаг.” хэмээн улсын ерөнхийлөгч өдөр өдрөөр нэмэгдэх өвчтөнүүдийн тоонд санаа зовонгуй хэлжээ.
Эмч ажилтнууд ганц өвчтөний эдгэрч байгааг ч ялалт мэт хүлээж авч урам зоригоо бадраан тэсэж байгааг мөн дурджээ.
Эх сурвалж: Reuters