Ж.Амгалан: Гэрийн нөхцөлд байсан иргэд гадуур зөвшөөрөлгүй нийгмийн харилцаанд орж байна

2020-05-29  

Энэ үеэр цагдаагийн байгууллагаас гэрийн тусгаарлалтад шилжсэн иргэдийн гаргасан зөрчлийн талаар мэдээлэл хийв. 

гадаад улсаас ирж буй иргэд ажиглах байранд 21 хоног тусгаарлагдсаны дараагаар 14 хоног гэрийн буюу өрхийн тусгаарлалтад байх учиртай. Гэтэл дэглэмээ мөрдөхгүй байх тохиолдол гарч байгаа. Тухайлбал, сүүлийн хоёр хоногт 28 иргэн урт болон богино хугацаагаар гэрийн тусгаарлалтаас гарч явсан, богино зайд хүнтэй уулзсан, бааранд орсон тохиолдол гарсан. 

 

Гэрийн тусгаарлалтад байгаа хүмүүс тодорхой хэмжээний эрсдэлд байгаагаа өөрсдөө ухаарах хэрэгтэй.

Хоёрдугаарт, Тусгаарлах байранд байхдаа хаягаа өгсөн ч тусгаарлалтаас гараад хаягаа сольж байна. Өнөөдрийн байдлаар Улаанбаатарт 804, орон нутагт 95 иргэн өрхийн тусгаарлалтад бий.

 

Одоогоор өрхийн тусгаарлалтад байх хугацаандаа 524 иргэн ямар нэг байдлаар хаягаа шилжүүлж, хөдөлгөлөө. Энэ бол давхардсан тоо. Тиймээс гэрийн тусгаарлалтад байгаа иргэдэд хаягийн шилжүүлэлт хийхгүй байх зохицуулалт хийхээр ярилцаж байна. 

 

 

Гуравдугаарт, Цар тахлын аюулаас амны хаалт хамгаалж байгаа дэлхий даяараа хүлээн зөвшөөрсөн. Амны хаалтаа сайн зүүхэд ард түмэн анхаарч, таны амь нас, эрүүл мэндийг хамгаалахад онцгой чухал гэдгийг дахин санана уу. Амны хаалтаа дахин зүүцгээж байхгүй бол нэг том эрсдэл болох магадлалтай байна" гэв.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?