Хөл хорионд орох сансарт нисэхтэй адилхан гэнэ

2020-05-30  

Бидний орчихсон байгаа нөхцөл байдал сансрын нисгэгчдийн өдөр тутмын амьдралтай тун төстэй юм. Сансарт гарсан улсууд дэлхийг 90 минут тутамд нэг тойрдог, нэг ёсондоо 45 минут бүрд нар мандахыг үздэг гэж ойлгож болох. Тэдний хувьд өдөр хоног нэг л мэдэхэд өнгөрч хэдэн болж байгааг ч санадаггүй, өдөр бүр нэг ижил хүмүүстэйгээ хамт байдаг нь яг л одоо бидний гацчихаад байгаа амьдралыг санагдуулна. 

Тиймээс танд сансарт 3 жил 216 өдрийг өнгөрөөсөн сансрын нисгэгчийн өгч буй зөвлөгөөг хүргэе. 

Өөрийнхөө шог занг ил гаргаж нээлттэй бай:

Нислэг болохоос өмнө нислэгийн багийнхан хамтдаа 6 сараас жил хагас хүртэлх хугацааг хамт өнгөрөөдөг билээ. Цаашид тулгарах хүнд хэцүү цаг мөчийг давж гарахын тулд өмнө нь зан зангаа авалцаж байгаа нь тэр гэх үү дээ. Цагийг хамт өнгөрөөх хүмүүсээ сайн мэдэх нь чухал. Харин хөл хорионы хувьд гэр бүлийнхэнтэйгээ цагийг өнгөрөөх нь үүнээс өөр асуудал байх л даа. Стресстэй ийм цаг үед өөрийнхөө шог занг сул тавьж ил гаргах нь хамгийн чухал гэж би хувьдаа бодож байна. Танай гэр бүл одоо нэг баг болж ажиллах хэрэгтэй. Сэтгэлээр унасан нэгнээ дэмжиж хөгжөөх нь энэ үеийг хөнгөн давж гарах нэг чухал жор шүү. 

Сансарт нисэхэд манай баг ямар ч хүмүүсээс бүрдсэн, ямар ч хэмжээтэй байсан бидний хийх ёстой ажил учир хүн бүр уян хатан хандаж ажлаа гол болгож төвлөрдөг. Бусад асуудал үүний дараа тавигддаг. Уг мөчийн төлөө олон жил бэлтгэгдэж бүх зүйлээ зориулсан учир ингэхээс ч аргагүй. Энэ нөхцөл байдал хөл хорионы үед гэрээсээ ажиллаж байгаа хүмүүстэй ижил байж болох. Гэрт байхад анхаарал сатаарч олон зүйлийг зэрэг амжуулах хэрэг гардаг. Дээрээс нь эрүүл мэндээ бодож эргэн тойрныхоо хүмүүст анхаарал тавих ёстой шүү дээ. 

Хэмжээ хязгаартай байх:

Бүгд нэг газарт чихэгдчихсэн байхад хувийн орон зайгаа хадгалах нь чухал. Манай багийнхан сансарт байхдаа бүгд өөр өөрсдийн хувийн хэсэгтэй, тэндээ хувийнхаа зүйлсийг хадгалдаг байлаа. Ажил, амралтын хэсгээ тусад нь байлгаж өөрийн ажиллах орчныг орноосоо аль болох салгаж байгаарай. 

Тогтмол хэмнэл хамгийн чухал нь:

Өдөр бүр ижил цагт орноосоо босож бай. Өдөр бүрийн хийдэг зүйлсээ дадал болгож хэмнэлд ор. Удалгүй таны бие дасаж цаанаасаа зуршил мэт болно. Мэдээж гэртээ хүүхдүүдтэйгээ байгаа хүмүүст хэцүү байх л даа. Гэхдээ аль болох хийдэг зүйлсээ тодорхой цагт өдөр бүр давтаж хийхийг хичээгээрэй. 

Анхаарлыг чинь сатааруулж байгаа зүйлсийг хяналтдаа ав:

Сансарт нисэхэд их нарийн үйл явц болдог. Бид бараг л хатуу гадаргууд хүрэхгүй ажилладаг. Харин таны хувьд гэртээ байхдаа толгойдоо “би гэртээ амарч байна” гэсэн дохиог илгээхгүй байхыг хичээгээрэй. Гэрт байхад анхаарал сатааруулах олон зүйлс л байна. Та аль болох үйл явцыг гартаа авч анхаарлаа хандуулах ёстой чигт нь залаарай. 

Гэхдээ өөртөө чөлөөт цаг гаргахаа битгий мартаарай:

Сансарт байхад бидэнд чөлөөт цаг хаа нэг гардаг бөгөөд тэр цагдаа их хайртай. Заавал нэг юм гараасаа гаргах шаардлагагүй тийм цаг өдрийн аль нэг хэсэгт бидэнд хэрэгтэй шүү дээ. Толгойгоо хоосолж, бодлоо цэгцэлдэг, дуртай дуугаа сонсоод дээшээ хараад хэвтэх гээд юу ч хийж болно. Ажил хийх гэж өөрийгөө хүчлэлгүй, мэйлүүдээ унших гэж шавдахгүй өнгөрөөх хормуудыг өөртөө өгөөрэй.  

Тэмцэгч бай:

Би үүнийг даваад гарна, би үүнийг хийж чадна гэсэн тэмцэгч бодолтой бай. Энэ цаг мөчийг өөрийгөө таньж мэдэхэд зарцуул. Өөр улсад аялж болохгүй ч өөрийгөө таних аяллыг бол харин ч нэг хийж болно. Дасгал хийж эхэл. Өөрийг чинь бухимдуулж байгаа зүйлсийг мартаж, стрессээс салахад тусалдаг юм. Амжилтад хүрэхийн тулд юу хийхээ бодож ол. Хөл хорионы үед бүх хүмүүст сансарт байгаа мэт эрх чөлөө олгогдож байгаа шүү дээ.

Эх сурвалж: Forbes

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?