БНСУ ӨНӨӨДРИЙН БАЙДЛААР 49 ТОХИОЛДОЛ НЭМЭГДЭЖ БҮРТГЭГДЭЭД БАЙНА.

2020-06-03  

БНСУ-д өнөөдөр коронавирусын халдварын 49 тохиолдол шинээр нэмж бүртгэгдлээ.

Үүнээс 46 нь дотроосоо 3 нь хилээр орж иргэдээс илэрлээ.

Бүс нутгаар нь авч үзвэл Сөүлээс 17, Инчоноос 17, Гёнги аймгаас 11, Тэгү хотоос 1 хүн халдвар авсан нь илэрлээ.Солонгост нийт 11590 хүн халдвар авснаас 10467 хүн эдгэн гарч, 273 хүн нас бараад байна.Нэг хэсэг намжих талруугаа орж байсан халдварын тархалт бага багаар нэмэгдэж байгаа нь эцэг эхчүүдийн санааг зовоож байна.

Учир нь сургууль цэцэрлэг эхлээд удалгүй ийнхүү халдварын тархалт их гарч байгаа нь сурагчдын хувьд эрсдэлтэй хэмээн үзэж байгаа юм.Одоогоор бага дунд ахлах ангийн сурагчдын хичээлийг давхардуулахгүйн тулд өөр өдөрт хувиарлан оруулж байна.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 534 сургууль нээлтээ түр хойшлуулан, онлайнаар хичээлийг явуулж байна.

           А.ТАМИР

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?