ХӨСҮТ-ЫН ДАРГА Д.НЯМХҮҮ МЭДЭЭЛЭЛСНЭЭР УЛСЫН ХЭМЖЭЭНД НИЙТ 193 ТОХИОЛДОЛООС 75 ХҮН ЭМЧЛЭГДЭЭД ДАРААГИЙН ШАТАНД ОРЛОО.

2020-06-07  

Өнөөдөр өдөр эрүүл мэндийн яамнаас Ковид-19 талаарх ээлжит мэдэгдэлээ хийлээ.  ХӨСҮТ-ын дарга  Д.Нямхүү  мэдээлэлснээр улсын хэмжээнд нийт бүртгэгдээд байгаа тохиолдолд 193 байна. Зургаадугаар сарын 6-нд ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 216 хүнд шинжилгээ хийхэд коронавирусийн  шижигтэй тохиолдол  илэрсэнгүй.

 

 Одоогийн байдлаар тусгаарлах байранд байсан 185 хүний давтан шинжилгээгээр коронавирус илрээгүй. Үүнд тавдугаар сарын 19-нд Энэтхэгээс ирсэн хүмүүс голчлон хамрагдсан. Тандалтын зорилгоор гурван хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. /ХУД-ийн эмнэлэг, УНТЭ, өрхийн эрүүл мэндийн төвөөс авсан/

Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн 25 жолоочид шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй.

Өнөөдөр 4 хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс гарч байна. 

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?