АРЬСНЫ АСУУДАЛТАЙ ИРГЭДЭД КОВИД-19 ХАЛДВАРЛАХ МАГАДЛАЛ ӨНДӨР

2020-06-07  

Коронавируст халдварын үед гарах арьсны өөрчлөлтүүдийн талаар Арьсны өвчин судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Ц.Уранчимэг мэдээгдэл хийлээ.

“КОВИД-19" халдварын тохиолдлуудаас арьсан дээр илрэх өөрчлөлтийн  судалж үзэхэд КОВИД-19-тэй хавсарсан арьсны өөрчлөлтүүд илэрлээ. Зарим өвчтөнд ажиглагдсан өөрчлөлт нь эмчилгээнд ашигладаг олон тооны эмийн хариу урвал байхыг үгүйсгэхгүй. АНУ болон дэлхийн арьсны өвчний эмч нарын холбооноос бүртгэсэн тохиолдлуудаас танилцуулъя.

Нэгдүгээрт, арьсан дээр гардаг тууралт ихэвчлэн их биеэр гарчээ. Хоёрдугаарт мөчдийн зах хэсгээр хөхөвтөр улаан эсвэр цусархаг толбон тууралт гар болон хөлийн хуруугаар гарсан байна. Гуравдугаарт, судсархаг торлог тууралт хүнд хэлбэрийн уушгины үрэвсэлтэй өвчтөнд илэрчээ. Хурц хэлбэрийн чонон хөрвөс 19 тохиолдолд бүртгэгдсэн. Мөн жижиг цэврүүт болон идээт цэврүүт тууралт илэрээд байна.

Арьс нь биеийг гадаад орчноос тусгаарлан хамгаалдаг бөгөөд дархлалын тогтолцооны нэг хэсэг гэж  хэлж болно. Арьсны бүрэн бүтэн байдал алдагдах нь бичил биетүүд биед нэвтрэн орох үүд хаалгыг нээж  асуудалтай. Тиймээс арьсны өвчтэй болон дархлаа дарангуйлах эмчилгээтэй хүмүүс CoVid19-ийн халдвар авах эрсдэл харьцангуй өндөр байна.

Хөл хорионы үеэр олон хүн арьс, гоо заслын ажилбар, эмчилгээнд орж байгаа нь нэг талаар эрсдэл үүсгэж байна. Иймд тархалтыг багасгахын тулд зарим гоо сайхны газар, салонуудад хязгаарлалт хийж зөвхөн шаардлагатай ажилбаруудыг л хийх зөвшөөрөл өгсөн протокол хуулиудыг Хятадад гаргасан байна.

Арьсны хавдартай өвчтөнүүдэд КОВИД-19 халдварлах магадлал 3.5 дахин илүү байна. Улмаар арьсны хавдартай болон ахмад настай хүмүүст КОВИД-19  халдварын хүндрэл нэлээд ажиглагдсан” гэлээ.

Түүнчлэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас арьсны өөрчлөлтийн эмчилгээний удирдамж гаргаагүй. Харин шинж тэмдгийн эмчилгээ хийх, арьсыг чийгшүүлэх, хэсэг газрын эмчилгээ хийх зөвлөмж гаргажээ.

 

 

А.ТАМИР 

ЭХ СУРВАЛЖ :АӨСҮТ 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?