"Тээврийн жолооч, ОХУ-ын нэг иргэнээс коронавирусийн халдвар илэрч, батлагдсан тохиолдол 194 боллоо"

2020-06-08  

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү ХӨСҮТ-д тусгаарлагдаж буй иргэдийн шинжилгээний хариу болон, эмчилгээний талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Зургаадугаар сарын 7-нд гурван лабораторид нийт 46 хүнд шилжилгээ хийснээс 45-д нь коронавирус илрээгүй. Ажиглах байранд тусгаарлагдсан 8 хүний давтан шинжилгээ, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 9 хүний мөн давтан шинжилгээ, ачаа тээврийн 28 жолоочийн шинжилгээний 27-д халдвар илрээгүй. Нэг жолоочийн шинжилгээнээс халдвар илэрсэн. Тухайн жолооч нь ОХУ-ын иргэн, 38 настай хүн байна.

Ийнхүү нийт батлагдсан тохиолдол 194 боллоо. Өнөөдрийн байдлаар 75 хүн эдгэрч, 119 хүн эмчлүүлж байна.

Эмчилгээнд 119 хүн байгаагийн 104-ийнх нь биеийн байдал хөнгөн, 15 хүний бие хүндэвтэр байна. Өнөөдрийн байдлаар нийт 155 хүн ХӨСҮТ-д эмчилгээ, ажиглалт байгаа.

 

 

А.ТАМИР

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?