Сидней-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 262 иргэдийг тусгаарлах байранд аваачлаа

2020-06-09  

Австрали улсаас иргэдээ авчирч буй Сидней-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц Чингис хаан олон улсын нисэх буудалд өчигдөр газардсан

 

 

Уг нислэгээр бага насны хүүхэдтэй гэр бүл 79, жирэмсэн болон асран хамгаалагчтай 15, өндөр настан болон асран хамгаалагч 47, хөгжлийн бэрхшээлтэй 2, эрүүл мэндийн шалтгаантай 26, виз, санхүүгийн зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай 64 /нэг хүн визний зөрчилтэй учир үлдсэн/, Филиппин Улсын Сэбү арлаас 29, нийт 262 иргэн эх орондоо иржээ. 

Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, “Амар” зочид буудал, “Баянбайгаль”, “Баянхангай” сувилалд тусгаарлахаар боллоо.

 

 

 А.ТАМИР

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?