АНУ-ЫН КОРОНАВИРУСИЙН ХАЛДВАРЫН БАТЛАГДСАН ТОХИОЛДОЛ 2 САЯ ХҮРЧ,21 МУЖИД НЬ БУЦААД ӨССӨН ҮЗҮҮЛЭЛТТЭЙ БАЙНА.

2020-06-11  

Коронавирусийн дэгдэлт дэлхийд хамгийн өндөр байгаа АНУ-д яг одоо батлагдсан халдварын тоо  2 саяын босгыг давж байна . Нийт халдварласан хүмүүсээс 112,800 гаруй нь нас бараад байгаа.

Өнөөгийн байдлаар тахлын эрч буурахгүй байгаа ч тус улсын  50 муж хорио цээрийн дэглэмээ сулруулж, эдийн засгаа идэвхжүүлж эхлээд байна. Хамгийн түрүүнд Жоржиа, Аляска мужууд дөрөвдүгээр сарын сүүлээр хорионоос гарч, хэвийн амьдралд шилжиж эхэлжээ.

Харин өнөөдрийн байдлаар 50 мужийн 21-д нь коронавирусийн халдварын тохиолдол буцаад өсөж эхэлснийг Нью Йорк Таймс мэдээлсэн байна. Тавдугаар сарын сүүлчээс өнөөдрийг хүртэл нийт есөн мужид эмнэлэгт хэвтэх хүний тоо өссөн үзүүлэлт ажиглагджээ. Эдгээр мужууд нь Техас, Калифорни, Аризона, Арканзас, Юта, Умард Каролина, Өмнөд Каролина, Орегон, Миссиссиппи юм. Өнөөдөр дэлхий даяар коронавирусийн халдварын 7.35 сая тохиолдол бүртгэгдсэний 27 хувь, 416,000 гаруй хүн нас барсны мөн 27 орчим хувь нь АНУ-д оногдож байна.

 

А.ТАМИР

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?