Япон улсаас 258 иргэнээ татаж авах “МИАТ” компанийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 08:00 цагт Токио руу хөөрлөө.
Тусгай үүргийн онгоцоор бага насны хүүхэдтэй гэр бүл 52, жирэмсэн болон асран хамгаалагчтай 13, өндөр настан болон асран хамгаалагчтай 50, хөгжлийн бэрхшээлтэй 5, эрүүл мэндийн шалтгаантай 18, виз, санхүү зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай 20, оюутан 86 буюу нийт 258 иргэн эх орондоо ирэх юм.
А.ТАМИР