ТУСГААРЛАХ БАЙРАНД ХЯНАЛТАНД БАЙСАН ИРГЭДЭЭС ХОЁР ИРГЭН ЭДГЭРЧ ДАРААГИЙН ШАТНЫ ХЯНАЛТ УРУУ ШИЛЖЛЭЭ

2020-06-11  

 Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдэгдлээ хийж  "Дэлхий дахинаа 7,439,000 хүн өвчилж, 417,000 хүн нас бараад байна. Сүүлийн 24 цагт шинээр 127 хүн халдвар авч, 4,000 гаруй хүн нас барлаа.

ОХУ-д сүүлийн 24 цагт 8,400 гаруй хүн шинээр халдвар авсан байна. Манай хил залгаа бүсүүдэд өвчлөл өмнөх өдрөөс 70-79 хүнээр нэмэгдсэн үзүүүлэлттэй.

Манай орны хувьд Нурсалтан-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн иргэдээс 3 хүнийг ХӨСҮТ-д, 12 хүнийг Цэргийн төв эмнэлэгт, бусад хүмүүсийг буудлуудад байршуулсан. ХӨСҮТ, ЗӨСҮТ-ийн баг Чингис хаан олон улсын нисэх буудалд ажиллаж, ЗӨСҮТ-ийн баг 175 хүний ачаа тээш, нэг онгоц, найман автобусанд эцсийн халдваргүйжүүлэлт хийлээ.

Ажиглалтад 263 хүн шинээ орж, долоон хүн гэрийн тусгаарлалт уруу шилжээд өнөөдрийн байдлаар нийт 1,638 хүн байна.

Сүүлийн 24 цагийн хугацаанд 119 дугаар 129 дуудлага ирж сэжигтэй шинж тэмдгийг асууж байна.

А.ТАМИР

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?