КАЗАХСТАНААС ИРСЭН ГУРВАН ХҮНЭЭС КОВИД-19 ХАЛДВАР ИЛЭРЧ, 197 ДАХЬ ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЛЭЭ

2020-06-12  

 Өнөөдөр ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр манай улсад коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдсэн эсэх талаар шинжилгээний хариуг мэдээллээ.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Зургадугаар сарын 11-нд гурван лабораторид нийт 241 хүнд шинжилгээ хийхэд 238 тохиолдлоос халдвар илрээгүй. Нурсултан-Улаанбаатарын онгоцоор ирсэн 184 хүнээс гурвыг нь ХӨСҮТ-д тусгаарлан шинжлээд хариуг нь өчигдөр мэдээлсэн байсан. Үлдсэн 181 иргэний сорьцыг цуглуулж, шинжлэхэд гурван хүнд коронавирус илэрлээ.

Өнөөдөр зургаан хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарч, дараагийн ажиглалт уруу шилжлээ. Эдгэрсэн хүмүүс бүгд оюутан байсан бөгөөд дөрөв нь батлан хамгаалахын сургуулийнх, хоёр нь эмэгтэй, дөрөв нь эрэгтэй. Тавдугаар сарын 13, 14-нд ирсэн эдгээр оюутнуудын эмчилгээ 27-29 хоног үргэлжиллээ.

Нийт батлагдсан тохиолдол 197 болж 95 нь эдгэрсэн. Үлдсэн 102 иргэний биеийн байдлыг авч үзвэл гурван жирэмсэн эмэгтэй, нэг хорт хавдартай иргэн, чихрийн шижинтэй нэг хүн ХӨСҮТ-д эмчлэгдэж байна" гэв. Мөн 91 иргэн хэвийн ,арван нэгэн хүний биеийн байдал хүнд байна.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?