КОРОНАВИРУСИЙН ХАЛДВАР АВАН ЭМЧЛЭГДЭЖ БУЙ 88 ХҮНИЙ БИЕИЙН БАЙДАЛ ХӨНГӨН, 11 НЬ ХҮНД БАЙНА.

2020-06-14  

 Эрүүл мэндийн яамны  ээлжит өнөөдрийн мэдээллээр манай улсад коронавирусийн халдварын нийт батлагдсан тохиолдол 197. Үүнээс эдгэрсэн 98, эмчлэгдэж буй 99 хүн байна.

 Зургадугаар сарын 13-нд ХӨСҮТ-ийн 2, ЗӨСҮТ-ийн, Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 294 хүнд шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй.

Шинжилгээнд хамрагдсан хүмүүсийг задалж хэлбэл:  Энэтхэгийн нислэгээр ирж, ХӨСҮТ-т тусгаарлагдсан 7 хүн, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 1 хүний давтан шинжилгээ, Энэтхэгийн онгоцоор ирсэн онгоцны үйлчлэгч, зорчигч, ажилчид гээд нийт 259 хүн, Алтанбулагийн боомтоор ирсэн ачаа тээврийн 27 жолоочоос халдвар илрээгүй.

Өнөөдөр гурван хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарч, дараагийн сувилалд шилжиж байна. Энэ нь ОХУ-аас ирсэн Батлан хамгаалахын сургуулийн оюутнууд. Нийтдээ Батлах хамгаалахын сургуулийн 68 хүүхэд халдварт өртсөнөөс 29 нь эдгэрлээ.

Коронавирусийн халдвараар эмчлэгдэж буй хүмүүсийн 11 нь биеийн байдал хүнд, харин 88 хүний биеийн байдал хэвийн байна. ХӨСҮТ-д 151 хүн байна, тандалт, судалгаа эмчилгээ үргэлжилж байна" гэсэн мэдээллийг өглөө.

А.ТАМИР

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?