10 ХҮН ЭДГЭРЭН ГАРЧ ДАРААГИЙН ХЯНАЛТАД ШИЛЖЛЭЭ.

2020-06-15  

Эрүүл мэндийн яамны коронавирус халдварын талаарх ээлжит мэдээллээ хийлээ.  ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл

 “Дэлхий даяар 7 сая 798 мянган хүн коронавирусийн халдвар авч, 427 мянган хүн нас барлаа. Сүүлийн 24 цагт дэлхий нийтээр 118 мянган хүн шинээр өвчилж, 3300 гаруй хүн нас барлаа. Энэ өмнөх өдрийнхөө 8000 гаруй тохиолдлоор бага байна. Улсын хэмжээнд 2061 хүн ажиглалтад байна. 1-5 насны хүүхэд 57, 39 жирэмсэн эмэгтэй, архаг хууч өвчтэй 37 хүн ажиглалтад байна. 24 цагийн хугацаанд 119 дугаарт нийт 165 дуудлага ирсэн бол шуурхай аппликейшнээр гадаад улсуудаас 3 иргэн холбогдож зөвлөгөө мэдээлэл авлаа" гэв.

ГУРВАН ЛАБОРАТОРИД НИЙТ 258 ХҮНИЙ СОРЬЦОД ШИНЖИЛГЭЭ ХИЙХЭД БҮГДЭД НЬ КОРОНАВИРУС ИЛРЭЭГҮЙ

ХӨСҮТ –ийн захирал Д. Нямхүү "Зургадугаар сарын 14-нд гурван лабораторид нийт 258 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Тавдугаар сарын 26-нд Москва-Улаанбаатарын онгоцоор ирсэн хүмүүсийн давтан шинжилгээ хийгдсэн. Мөн Алтанбулаг боомтоор орж ирж байгаа 24 авто тээврийн жолоочид шинжилгээ хийсэн.

Өнөөдөр 10 хүн эдгэрч, дараагийн сувилал руу шилжиж байгаа. Тэдний 8 нь оюутан, хоёр нь 49-65 настай иргэн. Эдгэрсэн хүмүүсийн эмчилгээ 17-55 хоног үргэлжилсэн. Оюутнуудын эмчилгээний хоног цөөн байгаа. Элэгний хавдартай 64 настай эмэгтэй 45 хоног эмчлэгдээд эдгэрлээ. Бидний хамгийн анхаарал тавьж байсан хүн юм. Мөн 49 настай иргэн 55 хоног эмчлэгдээд гарлаа. ХӨСҮТ –д 132 хүн тандалт эмчилгээ дор байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад коронавирусын халдварын нийт батлагдсан 197 тохиолдол байгаа. Үүнээс эдгэрсэн 108, эмчлэгдэж буй 89 хүн байна" гэлээ.

А.ТАМИР

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?