ЗҮҮН ӨМНӨД АЗИАС ИРГЭДЭЭ ТАТАЖ, ТУРКТ БАЙГАА ИРГЭДЭД ХҮНСНИЙ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛНЭ.

2020-06-15  

 Энэ сарын 20-нд Сөүл рүү тусгай нислэг үйлдэж Зүүн Өмнөд Азид байгаа иргэдээ татан авах болон Туркт санхүүгийн хүндрэлд орсон иргэдэд хүнсний тусламж үзүүлэх болсон талаар УОК-ын Шуурхай штабаас мэдээлэл хийлээ.

ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг, "Энэ сард 8 тусгай нислэг үйлдэх төлөвлөгөөтэй байсан ч эх орондоо ирэх иргэдийн хүсэлтийг үндэслэн тусгаарлах байрны нөөцийг нэмэгдүүлснээр энэ сарын 20-нд Сөүл хот руу тусгай нислэг үйлдэж Зүүн Өмнөд Азид байгаа иргэдээ татан авах боломжтой боллоо. Ингээд энэ сард нийт 9 удаагийн тусгай нислэгээр 2300 орчим иргэнээ татан авна. Шуурхай штаб энэ сарын 17-нд Сөүлээр дамжин Хойд Америкаас татан авах транзит зорчигчдын нэрсийг жагсаалтыг баталгаажуулж дууслаа. Мөн 18-нд БНСУ-аас татах зорчигчдын нэрсийг баталгаажуулж дуусч байна. Транзит зорчигчдын нэрсийг аль болох шуурхай эцэслэж тухайн иргэнд мэдэгдэхийг зорьж байнаЁ Үүний дагуу ГХЯ, БНСУ-ын Хуль зүйн яам, ЭСЯ-тай яриа хэлэлцээ хийж албан ёсны зөвшөөрөл авлаа. Нэрс нь баталгаажсан транзит зорчигчийн мэдээллийг БНСУ-ын талд дамжуулснаар иргэд гуравдагч улсаас Сөүл хүртэл нисэх боломжтой боллоо. Өмнөх татан авалтуудын үеэр манай иргэд онгоцны буудал дээр эмх замбараагүй байдал үүсгэснийг БНСУ-ын талаас анхааруулсан. Хэрэв энэ байдал үргэлжилбэл дараа дараагийн нислэг үйлдэх зөвшөөрөл авахад хэцүү байх болохыг иргэд анхаарах хэрэгтэй байна. БНСУ-д манай улсын олон иргэн оршин суудаг бөгөөд энэ чиглэлийг нислэг бидний хувьд онцгой ач холбогдолтой" гэлээ.

Мөн "Хилийн чанадад мөнгө санхүү болон бусад шалтгаанаар хүндрэлтэй байдалд орсон иргэдийн судалгааг тогтмол хийж ирсэн. Туркт байгаа иргэдийн нөхцөл байдал бусад орныхтой харьцуулахад хүнд байна. Тиймээс Истанбул дахь ЕКГ-аар дамжуулан хүнд нөхцөлд орсон иргэдэд хүнсний туслалцаа үзүүлэх ажлыг эхлүүлсэн. Энэ хүрээнд 168 өрхийн 580 гаруй иргэнд хүнсний дэлгүүрээс 7-10 хоногийн хүнсээ бэлтгэх карт олгож байна" хэмээн тэмдэглэв.   

ЭХ СУРВАЛЖ:https://www.montsame.mn/mn/read/228447

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?