МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД, ХҮНС ХӨДӨӨ АЖ АХУЙН САЙД, МОНГОЛ УЛСЫН ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛД

2016-05-10  

“Монголын Үр Тариа Эрхлэгчдийн Газар Тариалан Холбоо”  нь Монгол улсын иргэдэд хөдөө ахуйн эрүүл, экологийн цэвэр бүтээгдэхүүн хүргэх зорилготой төрийн бус байгууллага юм. Сүүлийн жилүүдэд “Монгол Улсын Хүнс Хөдөө Аж Ахуйн Яам” болон Мэргэжлийн Хяналтын Байгууллагууд чанаргүй, малын тэжээлд зориулагдсан, өвчтэй, хог ургамал ихтэй, дотоодын хорио цээртэй муу буудайг ах дүү, хамаатан садны компанидаа зөвшөөрөл олгуулж уг компани ОХУ-аас хямд үнээр импортолж тариаланчдад 2-3 дахин өндөр үнээр үрийн буудай гэж худалдаалж байгаа байдал нь тариалан эрхлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой хохироохоос гадна, эх орны эрүүл хөрс, газар шороог өвчлүүлж, энэ намар ургац муу авах, үр тарианы хомстол бий болгох, цаашлаад  эдийн засаг муу байгаа манай улсын хувьд иргэдийн гар дээр очих гурилын үнэ өсөх бодитой аюул нүүрлэж байна.

Энэ тухай 2015 оны намар тус холбооноос “Монгол Улсын Хүнс Хөдөө Аж Ахуйн Яам”-нд удаа дараа анхааруулж, мэдэгдэж байсан боловч ямар ч арга хэмжээ авахгүй байж байгаад хаврын тариалалт эхлэх хугацаа ойртсон энэ үед ямар ч туршлагагүй, газар тариалан мэдэхгүй, Мэргэжлийн хяналтын байгууллагын эрх бүхий албан тушаалтны хамаатан, саданд татваргүй буудай оруулж ирэх зөвшөөрөл олгож, уг буудай нь чанарын шаардлага хангахгүй болох нь Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын дүгнэлтээр тогтоогдоод байхад Дархан Уул аймгийн Мэргэжлийн хяналтын байгууллага 3 дахь удаагаа MNS 0246:2010  шаардлагад нийцэхгүй, үрийн буудайд тэнцэхгүй буудайг тэнцэнэ гэсэн дүгнэлт гаргасанд, энэ  үйл ажиллагаанд төрийн хяналт шалгалтын байгууллага хутгалдан орсон нь байж боломгүй үйлдэл юм.

2016 оны 5-р сарын 09-ний өдөр Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газраас хэвлэлийн хурал зарлаж уг хэвлэлийн хуралд “Монгол Улсын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Сайдын Тушаал, Монгол Улсын Үр Тарианы Стандарт бидэнд хамаагүй” гэж төрийн Хяналт шалгалтын дээд байгууллага, Улсын байцаагч хэлсэнд бид маш их харамсаж байна. Төрийн байгууллагын энэхүү ёс зүйгүй,  хариуцлагагүй мэдэгдэл, байр суурь нь гадаад улсаас хог ургамалтай, хөрс өвчлүүлэх өвчтэй, чанар муутай буудайг импортлох явдлыг өөгшүүлж, төрийн хяналт шалгалтыг ОХУ-ын нэгэн компаний бүрэн хараат, тухайн компанийн агент /төлөөлөгч/ болсныг харуулж байна.

Иймд Монгол Улсын Ерөнхий Сайд Ч.Сайханбилэг, ХХААЯ-ны сайд Р.Бурмаа, Монгол Улсын Хүнсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн дарга та бүхэн уг асуудлыг яаралтай анхааралдаа авч, шуурхай арга хэмжээ авахгүй бол ОХУ-ын гологдол, хамгийн хямд буудайг оруулж ирж Мэргэжлийн хяналтын байгууллагаар “сайн буудай” гэсэн дүгнэлт гаргуулж хэд нугалж зардаг, төрийн хяналт шалгалтын байгууллага хутгалдан орсон эдийн засгийн гэмт, зохион байгуулалттай бүлэглэл бий болж Монгол улсын хүнс, хөдөө ахуйн салбарт ноцтой хохирол учруулж болзошгүй байгааг үүгээр мэдэгдэж байна.

 

 

МОНГОЛЫН ҮР ТАРИА ЭРХЛЭГЧДИЙН ГАЗАР ТАРИАЛАН ХОЛБОО         

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Zochin:Haramsaltai baina odoo tegeed haa saigui l buleg etgeeduud ajil hiih gej baigaa negend daramt bolj moljij baigaad uneheer durgui hurch baina shuu 2016-05-10
зочин:БУРМАА ГЭЖ ЭМЭЭ ЭНЭ ТӨРИЙГ САМАРЧ ДУУССАН ЮМ БАЙНА ДАА. АТГ,ЭЦГ,ТАГНУУЛ АЖЛАА ХИЙГЭЭЧЭЭ.АРД ТҮМЭН СОНГОЛТОО ЗӨВ ХИЙНЭ ГЭДЭГТ ИТГЭЖ БАЙНА .ТЭТГЭВЭРИЙН ШҮҮР УНАСАН ЭМЭЭ АГД ТҮМНИЙГ ТАЛХГҮЙ БОЛГОЖ БАЙГАА ЮМ БАЙНА ДАА.З.ЭНХБОЛД ХАМТРАГЧ НЬ ЮМ БИШ ҮҮ 2016-05-18
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?