ХАЛДВАРЫН ХОЁР ШИНЭ ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЭЖ ДОЛООН ХҮН ЭДГЭРЛЭЭ

2020-06-21  

Өчигдөр манай улсад коронавирусний халдварын 2 тохиолдол шинээр бүртгэгдэж, 7 хүн эдгэрч дараагийн шатны тусгаарлалтад шилжиж байгааг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өнөөдрийн ЭМЯ-ны хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.

Тодруулбал, Алтанбулагийн боомтоор орж ирсэн ОХУ-ын ачаа тээврийн жолооч, Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгээр ирсэн 80 настай иргэнээс вирус илэрснээр батлагдсан тохиолдлын тоо 206 боллоо.

Өчигдөр ХӨСҮТ-ийн хоёр лабораторид 314 хүний сорьцод шинжилгээ хийжээ. Үүнд энэ сарын 20-нд Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгээр ирсэн 262, Нийслэлийн дүүргийн Өрхийн эрүүл мэндийн төв, Дорноговь аймгийн Замын-Үүдийн эмнэлгээс тандалтын зорилгоор цуглуулсан 13, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 9 хүний давтан шинжилгээ, Алтанбулаг боомтоор орж ирсэн 23 жолоочийн шинжилгээ багтсан байна.

Өнөөдөр эдгэрч ХӨСҮТ-ээс дараагийн шатны сувилалд шилжиж байгаа ОХУ-аас ирсэн 7 оюутныг 20-37 хоногт эмчилжээ. 

Ингэснээр манай улсад коронавируст халдварын батлагдсан тохиолдол 206, үүнээс эдгэрсэн хүний тоо 139 боллоо. Одоо ХӨСҮТ-д 67 хүн эмчлүүлж байгаа бөгөөд 60 хүний биеийн байдал хөнгөн, 7 хүнийх хүндэвтэр байна.

Улсын хэмжээнд 2184 хүн тусгаарлалтад байгаа бөгөөд үүнээс 108 нь  ХӨСҮТ-д тусгаарлагдсан. Өнгөрсөн шөнө Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгээр ирсэн 265 иргэнээс 5 хүнийг сэжигтэй хэмээн үзэж ХӨСҮТ-д тусгаарлажээ.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?