БНХАУ-Д ХАЛДВАРЫН 26 ТОХИОЛДОЛ ШИНЭЭР ИЛЭРЧЭЭ

2020-06-21  

БЭЭЖИН. /Риа Новости/. БНХАУ-ын Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн улсын хорооны мэдээлснээр, тус улсад өнгөрсөн хоногт коронавирусний халдварын 26 тохиолдол шинээр илэрч, халдварын шинж тэмдэггүй 6 тохиолдол бүртгэгдсэн бол 3 өвчтөн эдгэрчээ.

Шинээр илэрсэн 26 тохиолдлын 25 нь дотоодод халдварласан тохиолдол байжээ. Үүнээс 22 нь Бээжин хотод, 3 нь Хубэй мужид бүртгэгдсэн бол 1 нь зөөвөрлөгдөн ирсэн тохиолдол байжээ. 

Өмнө нь тус улсад 27 шинэ тохиолдол илэрч, халдварын шинж тэмдэггүй 7 тохиолдол бүртгэгдсэн байна. Эдгээр тохиолдлын дийлэнх нь Бээжин хотоос илэрсэн бөгөөд Фэнтай дүүргийн “Шиньфади” бөөний захтай холбоотой байжээ. Тархвар судлалын судалгаагаар импортын хулд загас ангилах бандангаас коронавирус илэрсний дараа тус захыг 6 дугаар сарын 13-нд хаасан юм. 

Халдварт өвчин дэгдэж эхэлснээс хойш эх газрын Хятадад нийт 83378 тохиолдол илэрч, 78413 хүн эмчлэгдэж, халдвар авсан 308 хүн эмнэлэгт хэвтэж байгаа бол халдварын улмаас 4634 хүн нас баржээ. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?