ЭМЯ:Батлагдсан нийт 219 тохиолдлоос 175 хүн эдгэжээ

2020-06-27  

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэхдээ, "Дархан-Уул аймаг дахь салбар лабораторийг оролцуулаад ХӨСҮТ-ийн нийт 3 лабораторид 172 хүний сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Тандалтын зорилгоор 7 сорьцод хийсэн шинжилгээний хариу сөрөг гарлаа. Сайн мэдээ нь, ХӨСҮТ-өөс 5 хүн эдгэрч гарлаа. Нийт батлагдсан 219 тохиолдол бүртгэгдсэнээс 175 хүн эдгээд байна. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 44 хүн эмчлүүлж байна. Тэдний биеийн байдлаар 9 хүн хүндэвтэр, 35 хүний биеийн байдал хөнгөн байна" гэв.

Тандалтын зорилгоор Баянзүрх дүүргийн өрхийн эрүүл мэндийн төв, ЭХЭМҮТ болон Төмөр замын нэгдсэн эмнэлгийн нийт 7 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Алтанбулагийн хилийн боомтоор орж ирсэн, ачаа тээврийн 35 жолоочид шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д нийтдээ 82 хүн эмчилгээ, хяналт, тандалтын дор байна. 

"COVID-19"-ийн халдварын нөхцөл байдалд улсын хэмжээнд 2633 иргэн ажиглалтад байна. Шинээр 77 хүнийг тусгаарлаж, 9 хүн гэрийн ажиглалт руу шилжсэн талаар ЭМЯ-нд болдог коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх цаг үеийн ээлжит мэдээллийн үеэр мэдэгдлээ. 

Цэргийн төв эмнэлэгт тусгай үүргийн онгоцоор ирсэн 93 хүнээс 53 нь архаг хууч өвчтэй, өндөр настай хүмүүс байна. Эдгээр хүмүүсийн 6 нь эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна. Тэдний биеийн байдал хүнд байна.

ЭМЯ-ны 24 цагийн 119 шуурхай утсанд нийт 166 дуудлага иржээ. Гадаадаас буюу АНУ, БНСУ, ОХУ-аас 4 иргэн холбогдож, "COVID-19"-ийн халдварын  талаар эмнэлзүйн зөвлөгөө мэдээлэл авчээ. Орон нутгийн галт тэргэнд 7300 гаруй зорчигчид хийсэн шинжилгээгээр сэжигтэй тохиолдол илрээгүй байна.

"COVID-19"-ийн халдварын эсрэг вакциныг Бразил улсад туршиж эхэлжээ

Бээжин хотод шинээр илэрсэн вирусын халдвар бохирдсон гадаргуйгаар хүнд хүрэлцэн дамжсан шинжтэй байна

Их Британийн Оксфордын их сургууль "AstraZeneca" компанитай хамтран хөгжүүлж байгаа "COVID-19"-ийн халдварын цар тахлын эсрэг вакциныг туршилтыг Бразил улсад энэ 7 хоногт эхлүүлжээ. Энэ талаар олон улсад мэдээлснийг ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа мэдэгдэв. 

Тэрээр, энэхүү туршилтад тус улсын Сан Пауло болон Рио Де Жанейро хотын 18-55 насны халдвар аваагүй, эрүүл 3 мянга гаруй хамрагдаж уг вакциныг хийсэн байна. Үүнд халдвартай хүнтэй тулж ажиллаж байгаа эмч, сувилагч, түргэн тусламжийн авто машины жолооч зэрэг өндөр эрсдэл бүхий хүмүүс мөн багтжээ.

Өмнөд хөршийн нийслэл Бээжин хотод шинээр илэрсэн вирусний халдвар нь амьтнаас дамжаагүй, бохирдсон гадаргуугаар хүнд хүрэн дамжсан шинжтэй байна гэдгийг БНХАУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн төвөөс мэдээлсэн талаар хэвлэлийн хурлын үеэр дурдав.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?