Бээжин хотод шаардлагатай бүх иргэдийг шинжилгээнд хамруулж дууслаа

2020-06-30  

Бээжин хотод шаардлагатай иргэдийг үндсэндээ шинжилгээнд хамруулж бүрэн дуусжээ. 

Зургаадугаар сарын 28-ны өдрийн 12 цагийн байдлаар Бээжин хотод 8.3 сая орчим хүнээс дээж авч, 7.7 сая орчим хүний коронавирусний шинжилгээг хийж дуусжээ. Шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан байна. 

Өчигдөр зохион байгуулагдсан хэвлэлийн бага хурлын үеэр ажлын хэсгийн дэд ахлагч Жанчян энэ талаар мэдээлэхдээ “Бээжин хотын шинжилгээнд хамруулах шаардлагатай дөрвөн ангиллын иргэдэд шинжилгээ хийж дууслаа” гэв. 

Эдгээр дөрвөн ангиллын иргэдэд, халдвар гарсан захуудын ажилчид болон ойр орчимд нь оршин суудаг иргэд, тэдгээртэй харилцсан иргэд, мөн Шиньфади захтай холбоотой иргэд, хотын дунд, өндөр эрсдэлтэй газруудад амьдардаг иргэд, эмнэлгийн байгууллагын ажилтнууд, зам тээвэр, банк санхүү, хүнсний худалдаа эрхэлдэг газрууд, хүнсний дэлгүүрүүд, нийтийн хоолны газрууд, шуудан зөөгчид, гоо сайхны салоны ажилчид зэрэг олон нийтийн үйлчилгээний салбарт ажиллагсад болон сургуульдаа буцан ирсэн ажилчид, оюутнууд, цар тахлын голомтод ажиллаж буй иргэд, гол бүс нутгуудын иргэд зэрэг багтаж байна.   

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?