Коронавирусээр халдварласан 179 хүн эдгэрээд байна

2020-07-03  

Коронавирусээр халдварласан хоёр хүн эдгэрч, дараагийн шатны ажиглалтад шилжиж байгааг ХӨСҮТ-өөс мэдээлэв.

Тус төвийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэхдээ, эдгэрсэн хоёр иргэний нэг нь  тавдугаар сарын 28-нд ОХУ-аас ирсэн оюутан. Нийт 36 хоног эмчлүүлсэн. Харин нөгөө нь ачааны машины орос жолооч бөгөөд 19 хоног эмчлүүлсэн гэдгийг хэллээ.

Өнөөдрийн байдлаар, манай улсад коронавируст халдварын батлагдсан тохиолдол 220 бүртгэгдсэнээс 179 хүн эдгэрчээ. Одоо ХӨСҮТ-д 41 хүн эмчлүүлж байна. Биеийн байдал хөнгөн 35, хүндэвтэр оноштой 6 хүн байна.  

Улсын хэмжээнд өчигдөр дөрвөн лабораторид нийт 194 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна. Үүнд, АНУ-аас ирсэн 25 хүн, эдгэрээд сувилалд тусгаарлагдаж байгаа хүмүүс, ХӨСҮТ-д тусгаарлагдаж байгаа нэг, Сэлэнгэд байгаа тав, Орхон болон Дархан-Уул аймагт тусгаарлагдсан хоёр, тандалтын зорилгоор авсан гурав, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 24 тээврийн жолооч, Замын-Үүдэд хийсэн 108 шинжилгээний хариу багтжээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?