Австрали улс коронавирусийн халдвар шинээр дэгдсэн Викториа мужаа бүхэлд нь тусгаарлахаар боллоо

2020-07-06  

Сүүлийн өдрүүдэд коронавирусийн халдвар шинээр тархаад байгаа Викториа мужийг бүхэлд нь тусгаарлаж, хаах болсныг Австралийн засгийн газар өнөөдөр мэдэгджээ.

Цар тахал эхэлсэн цагаас хойш анх удаа тус улсын хамгийн олон хүн амтай хоёр муж болох Викториа, Нью Соут Уэльс мужуудын хоорондын хилийг өнөөдөр шөнө дундаас эхлэн бүрэн хаахаар болсон байна.

6.6 сая хүн амтай Викториа мужид сүүлийн 24 цагийн дотор 127 шинэ халдварын тохиолдол бүртгэгдсэнийг өнөөдөр зарлажээ.

Тус мужийн нутагт оршдог Мелбурн хотын хэд хэдэн орон сууцны хороололд халдварын голомт илэрсэн байна.

Австрали улсад коронавирусийн халдвар намжаад удаагүй байхад Бямба гарагт Мелбурн хотын нийтийн орон сууцнуудад 16 тохиолдол шинээр илэрч, тэдгээрт амьдардаг 3,000 орчим оршин суугчийг гэрт нь хорьжээ.

Өнгөрсөн хугацаанд Австрали улсад нийтдээ 8,500 гаруй Covid-19 халдварын тохиолдол бүртгэгдэж, 105 хүн нас барсан юм.

Хэдийгээр сүүлийн өдрүүдэд Мелбурн хотод тахлын шинэ голомт илэрсэн ч бусад муж, бүс нутгуудад байдал сайжирч, хорио цээрийн дэглэмийг сулруулжээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?