БНАСАУ: Трампыг сайхан харагдуулах гэж хичээхээс цаашгүй АНУ-тай харьцахгүй

2020-07-06  

БНАСАУ Вашингтоны улс төрийн мунхаглалыг эерэг талаас нь харуулах хэрэгсэл төдий уулзалтуудад оролцох ямар ч шаардлага үгүй хэмээн Пёньяны ахмад дипломатч хэлжээ.

Гадаад хэргийн нэгдүгээр орлогч сайд Чой Сун Хуй Пёньян, Вашингтоны хэлэлцээ бодит байдалд хэрэгжихгүй, БНАСАУ-ын байр суурийг хэн ч өөрчлөхгүй хэмээн хэлсэн байна. Мөн тэрбээр АНУ-ын БНАСАУ-д чиглэн явуулж байгаа үйл ажиллагаанууд нь бусдад сайхан харагдах гэсэн явуургүй заль төдий хэмээснийг KCNA агентлаг нийтэлсэн байна.

Хатагтай Чой ийнхүү ярьсан нь АНУ-ын төрийн нарийн бичгийн даргын орлогч Стефен Биган дараа долоо хоногт БНСУ-д айлчлах гэж буйтай холбоотой аж. Мөн энэ үйл явдалтай холбоотойгоор БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө Трамп, Ким Жон Ун хоёр дахин уулзах хэрэгтэй хэмээн ярьсан аж.

Иймд хатагтай Чой дээрх байдлаар байр сууриа илэрхийлж, “Одоо маш эрсдэлтэй цаг үе ирээд байна. Жижигхэн үл ойлголцол, буруу алхам ч маш их гай дагуулах аюултай” хэмээн ярьжээ.

2019 онд хоёр улсын удирдагч уулзаж, БНАСАУ цөмийн зэвсэггүй болох, АНУ хориг арга хэмжээнүүдээ суллах тохиролцоонд хүрч байсан ч түүнээс хойш хоёр улсын харилцаа төдийгүй БНАСАУ, БНСУ хоёрын харилцаа тасралтгүй муудсаар цэрэг хөдөлгөх дээрээ тулаад байгаа билээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?