Коронавирусээр халдварласан иргэдийн 17 хувьд нойр булчирхайн үрэвсэл илэрчээ

2020-07-17  

БНХАУ-ын эрдэмтэд коронавирусийн халдвар авсан иргэдийн 17 хувьд нойр булчирхайн хөнгөвтөр үрэвсэл үүсч байгааг тогтоожээ. Энэ талаар ЭМЯ-ны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн нарийн бичгийн дарга Э.Оюунсүрэн тус яамны өнөөдрийн хэвлэлийн хурлын  үеэр мэдээллээ. 

Тэрээр  “Итали улсын эрдэмтэд коронавирусийн хоол боловсруулах эрхтэнд үзүүлэх нөлөөг судалжээ. Нийт өвчтөний 8.5 хувьд  нойр булчирхайн үрэвсэл илэрч эдгээр иргэд архаг хууч өвчингүй бөгөөд архи тамхи хэрэглэх зэрэг амьдралын буруу хэвшилгүй байсан учир эрдэмтэд коронавирус нойр булчирхайг гэмтээдэг хэмээн үзэж байна” гэв.  

Индонезийн эрдэмтэд  коронавирус болон артерийн даралт ихсэх өвчний хамаарлыг судалсан. Судалгааны багийнхан 6560 өвчтөнөөс 30 удаагийн асуумж авч, дүн мэдээг нэгтгэсэн. Цусны даралт ихдэх өвчинтэй иргэд коронавирусээр халдварласан бусад өвчтөнөөс биеийн байдал хүндрэх, нас барах эрсдэл хоёр дахин их мөн эдгэрэх хугацаа гурав дахин урт байгааг тогтоожээ. 

АНУ-ын Харвардын их сургууль болон Австралийн Монашын их сургуулийн хамтарсан баг хандлага зан байдлын судалгаа хийжээ. Судалгаанд оролцсон АНУ-ын 4042 иргэний 79.5 хувь нь шаардлагагүй тохиолдолд гэртээ байдаг,  74.1 хувь нь олон нийтийн газар амны хаалт зүүдэг хэмээн хариулжээ. Харин коронавирусийн тархалтыг хязгаарлах бодлого тохиромжтой биш хэмээн судалгаанд оролцогчдын 84.3 хувь үзсэн байна. 

Испани улсын эрдэмтэд хөл хорионы үед иргэдийн хооллолт хэрхэн өөрчлөгдөж байгааг судалжээ. Цар тахлын үед иргэдийн хүнс цуглуулах давтамж буурсан боловч, худалдан авалт хийдэг газар өөрчлөгдөөгүй байна. Иргэд эрүүл мэндээ дэмжих зорилгоор паста болон хүнсний ногоо түлхүү худалдан авч байна. Мөн самар, бяслаг, шоколад зэрэг сэтгэл санаа дэмжих бүтээгдэхүүн борлуулалтаараа хоёрдугаарт орсон аж. Харин загас, далайн гаралтай бүтээгдэхүүний эрэлт эрс буурсан.

Эх сурвалж: МОНЦАМЭ

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?