ЭХ ОРОНДОО ИРЭХ ХҮСЭЛТЭЙ ИРГЭДИЙН БҮРТГЭЛИЙГ НЭЭЛТТЭЙ БОЛГОНО

2020-07-22  

Шинэ төрлийн коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх, олон нийтийг аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор Монгол Улсын Засгийн газар, УОК-ын шийдвэрээр хилийн зорчих хөдөлгөөнийг зогсоож, хилийн чанадад нутаг буцах хүсэлтэй иргэдийг дотоод нөөц бололцоондоо тулгуурлан авто замын боомтуудаар болон тусгай үүргийн нислэгүүдээр 2020 оны долдугаар сарын 22-ны өдрийн байдлаар 14,367 иргэнийг татан авжээ.

 

Иргэдээс ирж буй санал, шүүмжлэлийг харгалзан татан авах ажиллагаатай холбоотой зарим мэдээллийг ил тод болгох чиглэлийг УОК-ын даргаас өгсөнтэй холбоотойгоор хилийн чанадад суугаа Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газруудад хандан нутаг буцах хүсэлт гаргасан монгол иргэдийн бүртгэлийг олон нийтэд ил тод болгох чиглэлийг Гадаад харилцааны яамнаас нийт Элчин сайдын яам, Ерөнхий консулын газарт өгсөн байна.

Хүсэлт гаргасан монгол иргэдийн бүртгэлийг Хувь хүний нууцын тухай хууль тогтоомжид нийцүүлэн овог, нэр, өргөдөл анх гаргасан огноогоор нь эрэмбэлэн жагсааж, олон нийтэд нээлттэй болгосноор тусгай үүргийн нислэгт хэзээ хамрагдаж, эх орондоо буцах боломжтой талаарх мэдээллийг нээлттэй авах боломж бүрдэх юм. Гадаадын 55 улсаас 10,614 иргэн нутаг буцах хүсэлтээ өгсөн байгаа аж.

 

Эх сурвалж: ГХЯ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?