ФРАНКФУРТЭЭС ИРСЭН НАЙМАН ИРГЭНИЙГ ТУСГААРЛАЖЭЭ

2020-07-27  

 

Франкфуртээс тусгай нислэгээр өнөө өглөө ирсэн 266 иргэний дөрвийг нь шинэ коронавирусийн сэжигтэй, мөн дөрвөн хүнийг нэгдүгээр хавьтал гэж үзэн ХӨСҮТ-д тусгаарласан талаар тус төвийн дарга Д.Нямхүү ЭМЯ-ны өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр мэдээллэв. 

Дээрх тусгай нислэгээр ирсэн бусад иргэнийг ЦТЭ, “Сүнжин Гранд”, “Би Жи” зочид буудал болон “Баянхангай” амралтын газарт тусгаарлажээ. Дараагийн тусгай нислэгийн онгоц хүлээж авах бэлтгэлээ бүрэн хангасан хэмээн ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээллийн үеэр тодотгов.

ХӨСҮТ болон Дархан-Уул аймгийн вирус судлалын лабораторид өчигдөр нийт 264 хүний сорьцод коронавирус илрүүлэх шинжилгээ хийхэд бүх хариу нь сөрөг буюу халдвар илрээгүй байна. Тодруулбал, энэ сарын 7-нд  Сөүл-Улаанбаатарын тусгай нислэгээр ирсэн 179 хүнээс гурав дахь удаагийн давтан шинжилгээ авахад коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д тусгаарлагдсан 8, ажиглах байранд тусгаарлагдсан 50 хүний давтан шинжилгээнд мөн вирус илрээгүй аж. Мөн Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 21 жолооч,  Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан гурван хүний давтан шинжилгээний хариу сөрөг гарсан байна. Манай улсад шинэ коронавирусийн халдвартай нь батлагдсан тохиолдол 288 байна. Үүнээс 218 хүнийг эмчилж дараагийн шатны хяналт руу шилжүүлжээ.

Одоогийн байдлаар, ХӨСҮТ-д нийт 70 хүн эмчилгээнд байна. Үүнээс 64 нь хөнгөн, зургаа нь хүндэвтэр байгаа юм.

Эх сурвалж: МОНЦАМЭ 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?